...
...

Улсын сургууль, цэцэрлэгүүдийн зуны амралтын хуваарь гарчээ

Орон даяар ерөнхий боловсролын улсын сургуулиудын амрах хуваарийг БСШУСЯ-наас гаргасан байдаг. 2017 оны хичээлийн жил дуусч, зуны амралт эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлджээ.

 

Нийслэл, орон нутгийн сургуулиуд тавдугаар сарын 25-наас бага ангийн сурагчдаа амрааж эхлэх юм байна. Харин ахлах ангийн сурагчид хамгийн сүүлд буюу зургаадугаар сарын 8-наас амарна. Цэцэрлэгүүдийн хувьд бүгд зургаадугаар сарын 1-нээс зуны амралтаа эхлүүлнэ.

 

Их дээд сургуулиудын тухайд оюутнуудын амралтыг сургуулийн захиргаа бие дааж шийддэг бөгөөд, яамнаас албан ёсны хуваарь гаргадаггүй. 

 

Нийслэл I-II анги V/25-наас
III-V анги VI/01-нээс
VI-IX анги VI/08-наас
X-XII анги
Орон нутаг I-II анги V/25-наас
III-V анги VI/01-нээс
VI-IX анги VI/08-наас
X-XII анги
Цэцэрлэг

VI/1-нээс

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)
  • Одоо нөгөө цэцэрлэгийн хүүхдээ яана аа. Хаяахаар шоронд орно. Хаяахгүй гэхээр ажлаа хийх бололцоогүй болно. Ажил хийхгүй болохоор гэдэс өлсөнө дөө. Ай халаг төр засаг минь дээ. Аварч өршөө.

  • Нийслэл, орон нутаг гэх ялгаа байгаа юм уу?

Онцлох мэдээ