...
...

Т.Батцэцэг: Би О.Энхбаяртай ямар ч хайр сэтгэлийн холбоогүй

     Сүүлийн үед Мисс Т.Батцэцгийн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр таагүй мэдээлэл тархах болсон. Тухайлбал, түүний хятадын баячуудтай авахуулсан зураг сошиалаар цацагдаж багагүй шуугиан тарьсан юм. Тэгвэл тус мэдээлэл нь худал бөгөөд одоо шүүх дээр байгаа аж. Мөн түүнийг О.Энхбаяр хэмээх залуутай дотно үерхэж, найз залуутайгаа авахуулсан нүцгэн зургаа ил болгосон хэмээн олон нийт тун дургүйхэн хүлээж авсан.

   Дээрх бүх асуудалд мисс бүсгүй маань тайлбар хийжээ. Тэрбээр “Үнэндээ би Энхбаяртай ямар ч хайр сэтгэлийн холбоо байхгүй. Бид хоёр нэг кинонд бие биедээ хайртай хосуудын дүрийг бүтээсэн юм. Кино зурганд ашиглаж байсан зургийг тавиад мэдээ бичсэн байна лээ.  Кадр нэрээрээ олонд танигдсан найруулагч П.Энхбаатарын найруулсан “Залуу нас” кинонд эмэгтэй гол дүрийн Гэрлээ гээд бүсгүйн дүрийг бүтээж байгаа” гэв.

Б.Янжиндулам

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ