Яг түүн шиг шоуны оролцогч С.Гантогоод Монголын ард түмэн тун ч элгэмсэг ханддаг. Түүний өөрийнхөөрөө байгаа байдал, хөдөлмөрч зан чанарыг үзэгчид тун ч их үнэлдэг. С.Гантогоог тавдугаар дугаарт ялалт байгуулахад Монголчууд цуг ялсан юм шиг л баярлаж хөөрч байсан гэхэд хилсдэхгүй. Ялалтын тухай эерэг сэтгэгдлүүд ч цахим ертөнцөөр шуурч байв. Харин зургадугаар дугаарт түүний С.Жавхланг дуурайсан үзүүлбэр шүүгчдээс хамгийн бага үнэлгээг авсан. Учир нь түүний аав хоёр жилийн өмнө хорт хавдраар амиа алдсан нь түүнд хүнд цохилт болсон. Улмаар С.Жавхлангийн аавын тухай дууг сонгож дуулсан нь түүнд нөлөөлсөн байх хэмээн үзэх хүмүүс ч үзэж байгаа юм. Тэрбээр цахим сүлжээнд хамгийн идэвхтэй нэгэн. Тиймдээ ч түүнд магтаал, урмын үгс хайрлах хүн олон бий.

Энэ долоо хоногт түүнд таарсан дүр бол Канадын дуучин Жастин Бибер юм. Тэгвэл түүнд Жастиныг дуурайхад нүүр хувиргалтаас эхлээд л асуудал тулгарч байгаа аж. Тэрбээр “Яаж ийм том нүдтэй болно оо. Нүүр будгийнхан юм бодож байгаа байлгүй дээ” хэмээжээ. Харин түүнд хандаж дэмжигчид нь Европ маягийн том давхраатай нүдтэй болох зөвлөгөө өгсөн байна. Нүүр будалтаас гадна скочин буюу наадаг өргөн давхрааг хамгийн сайн арга гэх зөвлөгөөг түүнд өгчээ.

Хөдөлмөрч залуу маань ч Монголынхоо ард түмний итгэлийг алдахгүйн тулд хичээнэ гэдгээ өөрийн цахим хуудсаараа зарлаад амжив.
Б.Янжиндулам
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250