...
...

Н.Онон шүүгч Т.Бархүүгийн гурван саяыг хамт үрэлцэж явна уу

   Яг түүн шиг шоуны хоёрдугаар улирал дэлгэцнээ гарч эхэлсэнээс хойш үзэгчдийг байлдан дагуулаад байгаа билээ. Судалгаагаар ч шоуны рейтинг өндөр байгааг мэдэгдсэн. Тэгвэл нийт зургаан дугаарын гуравт нь Т.Бархүү хол тасархай оноогоор ялалт байгуулсан. Тэгвэл түүний ялалттай холбоотой Н.Онон шүүгчийг шүүмжилсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Тухайлбал, Н.Онон шүүгчийг хошин урлагийнхандаа дэндүү элэгтэй шүүж байна гэх мэдээлэл гарсан. Үүний зэрэгцээ "Н.Онон шүүгчийг солих хэрэгтэй" хэмээгсэд ч цахимд ертөнцөд цөөнүй. Тэгвэл өөрийнх нь шүүлтэд сэтгэл дундуур байгаа хүмүүст хандан жүжигчин Н.Онон өөрийн цахим хуудаснаа "Миний шүүлтэд юу ч нөлөөлөхгүй. Учир нь би зөв шүүж байгаа гэдэгтээ өөртөө итгэлтэй байгаа" хэмээн бичиж хариу барьж хэвлэлийг шуугиулсан.

   Түүний тухай яриа үүгээр ч зогссонгүй. Н.Онон шүүгч Т.Бархүүгийн охины сургуульд тэнцсэнийг тэмдэглэж хоолонд орсон зургаа нийтэлсэн нь олны амыг ангайлгах шиг боллоо. Тус зурагны дор "Бархүүгийн гурван саяыг үрэлцэж явна", "Онон шүүгч гадуур Бархүүтэй уулзаад хахууль аваад яваа юм биш биз" гэх коментууд байгаа юм.

  Ямартай ч Т.Бархүүгийн үзүүлбэр бусад оролцогчдынхоос илүү байгааг шүүгчид ч гэлтгүй Монголын ард түмэн ч онцолж байгаа. Тэмцээн эхэлснээс хойших хамгийн олон ляк, шэйр, коммэнт цуглуулсан оролцогч бол Т.Бархүү юм.

Б.Янжиндулам

Эх сурвалж: Breakingnews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (5)
  • eo eo ene mongolchuud yamar teneg yum be Onon Barkhuu 2 buur hoolond orj bkhgui yum uu? estoi alakh yum aa Barhuu shig hun bkhgui bkhad chadaj bgaa yum arga alga daa,Onon ulaan tsagaan Barhkuug sain bkhad muu bna aa gekh yum uu Unen teneg humuus shuu bas hardamtgai Ter tusam ni Barkhuu turuuleed uzuuleed ugukh yum shuu!!!!!

  • бархүү сайн байсан цуг ажилладаг хүмүүс хамт явалгүй яахав дэ

  • тасархай байхад хардаад байх хэрэгүй

  • Бархүү бол бусад оролцогчдоос хамгийн сайн нь байгааг хүн болгон мэдэж байгаа.Хүн бүрийн сэтгэлд хүрсэн тоглолтыг үзүүлж байгаа нь нууц биш.Арын хаалга ч гэх шиг,Тэнэгтэх юмаа манайхан

  • Onon yben chadbargyi shyygch yg yariani baylag bhgyi bainga neg ygee toti.shig dabtaj bgag hymyys harjbn medej bn uur hyn irbel zygeet 5

Онцлох мэдээ