“Яг түүн шиг” шоунд оролцож ард түмний ялагчаар тодорсон С.Гантогоо LiveWithUnitel-д оролцож олон сонирхолтой зүйлсийн тухай ярьжээ. Тэрбээр ”Нуугаад яахав миний хувирсан бүх дүрүүд маш хэцүү байсан. Ялангуяа эмэгтэй дүрд хувирах нь Солонгост төмрийн үйлдвэрт ажиллахаас ч хэцүү байсан. Таван дүрийн гурав нь эмэгтэй байсан. Лэди Гагагийн дүрд хувирахад өндөр өсгийт дээр алхаж сурсан. Улмаар "Жими Жими"-г дууг дуулж, бүжиглэхэд асуудал тулгараагүй. Гэхдээ парик зүүж байгаад үсээ халцалсан. Би ч үнэхээр их хичээсэн. Шөнийн 4 хүртэл бүжгээ бэлддэг байсан. Үүний хүчинд бардаггүй Т.Бархүү ахыгаа барсан” гэлээ. Түүнээс үлгэр дууриалал авч, түүнийг дэмжих залуус ч олон байгаа юм.

Б.Янжиндулам
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
GANTOGOO.GANHUU NAR BOL MANAI MANGARUUD BOLON ONON NARANZUN OYUNBILEG GEED GANHUUGEES BUSDIIN BAGSH SHUUDEE BAGSHIIGAA SHUUDEG TENGUUD HEN YUMBE ERNE