...
...

Н.Мөнхсоёл: Эцэг эхийнхээ өврөөс гараагүй байж гэр бүл, хүүхэдтэй болох нь тэвчээр заахад хүргэдэг

Амжилттай яваа уран бүтээлч, залуу жүжигчин Н.Мөнхсоёлыг мэдэхгүй хүн байхгүй биз ээ. Түүнийг “Хүүхэлдэй” аймшгийн киногоор нь хүмүүс андахгүй. Мөн “Шөнийн нислэг” шоунд түүнийг оролцоход үзэгчид дэмжиж байгаа нь коммэнтуудаас харагдаж байсан.

    Харин түүний хувийн амьдрал олон нийтэд тийм ч ил биш. Анхны гэрлэлт нь бүтэлгүйтэж нэг хүүтэйгээ үлдсэн. Дараагаар мэргэжил нэгт залуутайгаа үерхэж байсан ч амжилт олоогүй. Тэгвэл тэрбээр анхны амьдралынхаа салалтын талаар "Учиртай урилга" нэвтрүүлэгт оролцох үеэрээ ярьсан юм. Тэрбээр "Эцэг, эхийнхээ өврөөс гарч амжаагүй байж гэр бүл зохиож, хүүхэдтэй болно гэдэг маш олон зүйлийг тэвчих ёстой болдог. Гэтэл бага залуу явсан болохоороо буурьтай суурьтай хандаж чадаагүй үе бол бий" хэмээв. Түүний энэхүү хариултыг ухаалаг байсан тухай сошиал ертөнцөөр жиргэж байна.

Б.Янжиндулам

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ