Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг топ модель О.Пүрэвсүрэн аль хэдийн гурван хүүхдийн ээж болсон. Анхны охины 19 настай гаргасан тэрээр бараг өөртэйгээ чацуу охинтой.

Топ олны хэл амнаас үргэлж нууцалдаг нөхрийнхөө талаар сүүлд өгсөн нэгэн ярилцлагадаа тун ч сайхан үг унагажээ. Тэрээр "Манай хүн их ухаалаг. Хөгжилтэй, тэвчээртэй гээд олон сайхан чанарт нь татагдаж байлаа. Би нөхрөө “Супермэн” гэдэг юм. Хүүхдүүдээсээ “Аав нь юу билээ” гээд асуухаар дуу нэгтэй “Супермэн” гэж хариулдаг. Ийм сайхан ханьтай учирсан, би азтай хүн" хэмээн ярьсан байна. Түүнийг нөхөр Л.Ганбаяр Австралийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй Австралийн хөрөнгө оруулагчидтай хамтран байгуулсан “Xanadu Mines” компанийн Монгол дахь захирал бөгөөд “Занаду” компанийн үүсгэн байгуулагч, уул уурхайн нууцлаг залуу хөрөнгөтөн юм.
А.Түвшин
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
az jargal husie, saihan amidraarai
Ишд, нөгөөхөө тогтоох гэж долигонож зовж л яваа юм байна.
сайн ханьтай хүн сэтгэл тэнүүн жаргаж амьдардаг юмаа, түүнээс баян таргандаа биш. Нэг их хөрөнгө мөнгөгүй ч гэсэн ханийгаа бодоод хайр нь ундраад, халамж, анхааралд нь жаргаад явж байгаа зөндөө л сайхан гэр бүл байдаг шүү дээ. Энэ чинь л амьдрал шүү дээ. Хөөрхөн байхаараа л жаргах ёстой гэсэн үг биш. Ухаантай эмэгтэй жаргаж чаддаг юм.
Амьдрал нь олны нүдэнд ил байдагч үргэлж сайхнаараа, үргэлж баяр баясгалантай сайхан бүсгүй шүү. Би эмэгтэй л хүн болохоороо ийм сайхан бүсгүйгээр бахархадаг юм. Дүүдээ амьдралд нь аз жаргал, ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье. Гэр бүлээрээ эрүүл энх байг.
Sain saihan yavaa l bol boloo doo