...
...

Япончууд үндэсний хоолныхоо гол түүхий эдийг Монголд тариалахаар болжээ

Япон улсын үндэсний хоол суба гоймонгийн гол түүхий эд болох гурвалжин будааг Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын хөрсөнд тарьж ургуулахаар болжээ. Одоогоор судалгааны ажлыг япон мэргэжилтнүүдтэй хамт эхлүүлээд байгаа аж. Гурвалжин будаа өөрөө хатуу хальстай учраас түүнийг хальснаас нь салгах тусгай үйлдвэрийг ч мөн Зүүнбүрэн суманд байгуулах гэнэ. Өмнө нь тус аймгийн Зүүнбүрэн, Баруунбүрэн, Орхонтуул суманд гурвалжин будааг тариалж байсан юм. 

А.Түвшин 

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (12)

Онцлох мэдээ