...
...

Бараа чи баараагүй ялагч юм аа...

" Олны дундаас онцгой шүү дээ" гэдэг үг жүжигчин Т.Бархүүд зориулагдсан мэт үйл явдал өчигдөр оройны "Яг түүн шиг шоу" нэвтрүүлгээс урган гарах шиг боллоо. Тэрээр хоёрдугаар улирлын эхний дугаарын ялагчаар тодрох үедээ Дэлгэрмөрөнг ялгахын аргагүй дууриан дуулж олны сэтгэлийг бишгүй нэг хөдөлгөөд авсан. Дугаар бүр дээр өөрийн авьяас чадвар ямар гайхалтай вэ гэдгийг  үзэгч, шүүгчдэд харуулж байгаа түүний дуулах ур дүй хэнийг ч дагуулсангүй энэ удаа ахин шоуны ялагчаар тодорч 3,000,000 төгрөгний эзнээр шалгарчээ. Түүнд зориулсан урмын үг, магтаалын үг бусад оролцогчдоос хавь илүү байсан гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ. Ёстой л ухаад л байвал ундраад л байх дуусашгүй авьяастай Т.Бархүү юм даа. 

 

А.Тэмүүл

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (14)

Онцлох мэдээ