...
...

Олныг гонсойлгосон А.Хишигдалай

     “Яг түүн шиг” шоуны дөрөв дахь дугаар өчигдөр үзэгч түмэндээ хүрсэн билээ. Оролцогч нарын чансаа тэмцээн үргэлжлэх тусам сайжирч байгааг шүүгч нар ч онцлоод байгаа юм. Тэгвэл өчигдрийн дугаараар үзэгчдээс хамгийн тааруу үнэлгээ авсан нь А.Хишигдалай боллоо хэмээн ярих хүмүүс ч цөөнгүй байна. Тэрбээр дуучин С.Наранг дуурайж “Нутгаа санахуй” дууг нь коверлосон билээ. Түүнийг үзүүлбэрээ үзүүлсний дараа шүүгчид тун ч шүүмжлэлтэй хандсан. Шүүгчид "Өмнөх дугаарын ялагчынхаа байрыг хадгалж чадаагүй " хэмээсэн юм. Тэгвэл шүүгчдээр ч зогсохгүй үзэгчид ч А.Хишигдалайд шүүмжлэлтэй хандаж байна. Түүнийг “хэтэрхий хэтрүүлсэн, сайн дуулах байх гэж бодсон ч хоолой нь адилхан болоогүй” гэх мэт постууд зурган дор нь бичигдэж байна.

Гэхдээ түүнийг сайн байсан гэх хүмүүс ч байгаа юм. Мөн түүний өөрийн гурван оноогоо оролцогч Г.Ганхүүд өгсөн нь хүмүүсийн сонирхлыг тун чих татаж байна. Оролцогч Т.Бархүү маш сайн байж, олонхын саналаар тэргүүлсэн ч А.Хишигдалай түүнд оноогоо өгөлгүй Г.Ганхүүд өгсөнийг нь долигнуур зан  гэх хүмүүс ч байгаа юм.

Б.Янжиндулам

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (4)

Онцлох мэдээ