...
...

Дуучин С.Сэрчмаа олон сайхан дууг орон орны хэлээр дуулжээ /Бичлэг/

Дуучин Сэрчмаа 1982 онд Улаанбаатар хотноо Самбуугийн гэр бүлд мэндэлсэн бөгөөд бага нас нь 4 дүгээр хороололд өнгөрсөн гэдэг.  Тэрээр 2010 онд Бээжин хотноо Баярт хэмээх Өвөр Монгол залуутай гэр бүл болж, охинтой болсон ч өдгөө тусдаа амьдардаг билээ. Түүний ур чадварын талаар  зууны манлай дуучин Б.Сарантуяа “Энэ нэрийг цээжилж аваарай. Эргээд та нар санах болно. Их юм дуулгах хүүхэд. Түүнд царай зүс, хоолой хоёр хослон заяажээ” хэмээн үнэлж байсан удаатай. Олон түмэнд хайрын дууч шувуухай хэмээн цоллогдсон бүсгүйн уянгалаг сайхан хоолой одоо ч Монголын Урлагийн салбарт томоохон байр суурь эзэлдэг. Нэг хэсэг  хөтлөгч Нямбаатай  хамт ток шоу хөтөлж байсан бол сүүлийн үед нам жим амьдрах болсон  С.Сэрчмаа  сүүлд оролцсон нэвтрүүлгийн үеэр олон сайхан дууг орон орны хэлээр дуулж авьяас чадвараа ахин баталжээ.

 

А.Тэмүүл

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (18)

Онцлох мэдээ