...
...

Манай гэрийг ухаж, намайг эзэмдсэн ч яахав

  Эмэгтэйчүүд муу хэрнээ царайлаг залууст татагддаг нь бичигдээгүй хууль юм. Нэгэн бодит жишээ л гэхэд Америкийн Стоктона хотын цагдаагийн байгууллагын хоригдол Жереми Миксын тухай хэргийг хэлж болно. Түүний зураг    Фэйсбүүк хуудаснаа тавигдсанаас хойш нэг хоногийн дотор  35 мянга гаруй лайк, 11 мянга гаруй сэтгэгдэлтэй болжээ. Дэлхийн өнцөг булан бүрт буй охид бүсгүйчүүд түүний зурган доор олон сэтгэгдлийг бичиж байсан бөгөөд үүнд: “Түүний хамгийн гол зэвсэг бол түүний нүд юм”, “Тэр ямар хорих ангид байгаа вэ? Намайг түүнтэй хамт хориоч”, “Манай гэрийг ухаж, намайг эзэмдсэн ч яахав” -гэх зэрэг олон олон сэтгэгдэл бичсэн байна.

     Зарим нь Миксийг өмөөрч байсан бөгөөд шорон түүний хувьд хэтэрхий хатуу шийтгэл бололтой хэмээн бичиж байжээ.Магадгүй энэ бүхэнд түүний гадаад дүр төрх нэлээд нөлөөлсөн гэхэд болно. Хотын цагдаагийн байгууллагын хэвлэлийн ажилтан хэлэхдээ: "Тэрээр ноцтой гэмт хэрэгтний нэг юм. Микс улс орондоо сайн зүйл хийж алдаршсан бол илүү дээр байх байсан юм" гэжээ. Энэ хооронд Жереми Миксийн шүтэн бишрэгчдийн фэйсбүүк хуудас бий болсон бөгөөд энэ хуудсанд түүний гэрэл зургуудыг нийтэлж, түүний талаар ярилцаж эхэлсэн байна. Өнөөдрийн байдлаар Жеремигийн фэн хуудас 213 мянган лайктай байгаа гэнэ.Үүнээс гадна Жереми сурталчилгааны од болжээ. Түүний гэрэл зургийг томоохон брэндүүд сурталчилгаандаа ашиглаж байгаа бөгөөд хэрвээ зөв замаар явсан бол моделийн бизнес Миксийн өмнө нээлттэй байх байсан гэдгийг баталж байна.

    Твиттер хуудсанд, тэр дэлхийн одуудад ч гэсэн ихээхэн таалагдаж байгаа гэх хошин яриа гараад эхэлсэн байна. Жеремигийн ээж “Жеремиг суллахад туслаач” гэсэн хуудсыг нээсэн бөгөөд хамгийн гол зорилго нь хүүгээ суллаж гаргахын тулд 25000 долларыг цуглуулах явдал юм байна. Одоогийн байдлаар 5350 доллар цуглаад байгаа гэнэ. Үүнээс гадна АНУ-ын томоохон агент болох Жина Родригес түүнд анхаарал хандуулж  эхэлсэн байна. Хэрэв Жеремиг шоронгоос суллагдаад модель болно гэвэл түүнийг суллахад тусална хэмээн хэлжээ. Ийнхүү ноцтой гэмт хэрэгтэн царайлаг дүр төрхийнхөө ачаар шоронгоос суллагдах боломжтой ч болж магадгүй аж. 

Б.Янжиндулам

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ