Хүүхэдтэй ижил хүүхэлдэйг компьютер графикийн тусламжтайгаар үйлдвэрлэдэг байна. Энэ нь нялх үрээ алдсан ээжүүдэд зориулсан бүтээл бөгөөд тэдний сэтгэлийг дэвтээж, энгэрийг нь дулаацуулах үүрэгтэй гэнэ.Тэд нас барсан хүүхдийнхээ зургийг үйлдвэрлэгчдэд өгч яг адилхан хүүхэлдэйг хийлгэх бөгөөд энэ нь яг л амьд хүүхэдтэй ижилхэн харагддаг аж. Тус хүүхэлдэйг хүүхдээ алдсан ээжүүдийг тайвширтал нь хажууд нь байлгадаг байна. Улмаар ээжийг тайвширсны дараа үйлдвэрлэгчид бүтээлээ буцаан авч бүтээлийн дүр төрхөө шинэчилж өөр нэг ээжид хүлээлгэн өгдөг аж. Гэхдээ хангалттай мөнгө төлсөн тохиолдолд уг хүүхэлдэйгээ үүрд хадгалан үлдэж болдог гэнэ.


Энэхүү хүүхэлдэйг үйлдвэрлэгчдийн талаарх мэдээллийг Google болон Yahoo гэх мэт хайлтын системүүдээс олох боломж тун бага аж. Тус наймааг хууль бус, бусдад буруу үлгэрлэл болно гэж үзээд мэдээллийг нь хязгаарладаг байна.

Б.Янжиндулам
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Болж л байна.Ийм хүүхэлдэй байвал зүгээр юмуу