...
...

Аргаа барсан тэрбумтан аав сүйт залуу болох хүнд 180 сая ам доллар амласан ч охин ганц бие хэвээр

  Хонг Конгийн иргэн тэрбумтан Сесил Чаогын хөрөнгө нь хүн бүрийн анхаарлыг татдаг. Хөрөнгө мөнгөөр хангалуун амьдардаг түүний сэтгэлийг нэг зүйл зовоодог байжээ. Юу гэвэл түүний охин Гиги 37 нас хүртлээ ганц бие явсан байна. Түүнийг хөгширтлөө ганц бие явах нь гэж бодсон аав нь  охинтой минь гэрлэсэн залууд 60 сая доллар өгнө хэмээн амлаж байжээ. Гэвч түүний шан харамж үр дүнгээ өгөөгүй учир шагналын хэмжээг гурав дахин нэмж 180 сая доллар болгожээ. Гэвч шагналыг нь авч,  охинтой нь гэрлэх хүн ч олдсонгүй. Охин ч гэрлэхийг хүссэнгүй. Учир нь Гиги эрчүүдэд биш эмэгтэйчүүдийг сонирхдог ажээ.

     Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр охин ханиа олжээ. Гэвч түүний хань эрэгтэй биш эмэгтэй аж.  Тэр бол эртний найз Шон Ив гэнэ. Одоо түүний хайрт нь яг л эр хүн шиг зангиа зүүсэн Шон Ив болсон учир аав нөхөр хайх хэрэггүй болжээ.

Б.Янжиндулам

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)

Онцлох мэдээ