Танд эмгэнэлтэй хэрнээ аймшигт нэгэн хайрын түүхийг хүргэе. 21 насандаа сүрьеэ өвчнөөр нас барсан Мариа Милагрос бүсгүй хүний ёсноос гажуудсан бусармаг үйлдлийн золиос болжээ. Түүнийг үхлээ хүлээн хэвтэж байхад эмчилж байсан Карл Танцлер гэх эмч түүнд хайр сэтгэлтэй болсон байна. Ухаангүй дурласан бүсгүйгээ аварч чадаагүйдээ гутарсан эр түүнийг үүрд дэргэдээ байлгахаар шийдэж булшийг нь ухаж есөн жил газарт булаатай байсан цогцосыг нь гэртээ аваачсан байна. Есөн жил газар булаатай байсан хойно яс нь л үлдсэн тул тэрхүү яснуудыг нь холбож амьгүй хүүхэлдэйг бүтээсэн бөгөөд түүнийгээ нас барсан Мариа бүсгүйн нэрээр нэрлэсэн байна. Карл Танцлер 1952 оны долдугаар сард 75 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн бөгөөд Мариа хүүхэлдэйнхээ тэвэрт нас барсан байхыг нь олжээ.


Б.Янжиндулам
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250