...
...

Свами Даши зөн билгийн чадвараа хэрхэн хөгжүүлэв

    Оросын “Зөн билгийн тулаан” нэвтрүүлэг үзэгчдийг байлдан дагуулаад багагүй хугацаа өнгөрчээ. Тэгвэл тус нэвтрүүлгийн 17-р цувралын ялагч Свами Дашин ур чадвар олны анхаарлыг ихэд татаад байгаа юм.

Түүний тухай багаханыг өгүүлье. Свами Даши хүмүүст туслахыг гол зарчмаа болгодог байна.

Тэрээр амьдралынхаа ихэнх хугацааг даяанчилж, бясалгаж өнгөрөөжээ. Түүний  амьдрал Мастеруудтай учирсан гайхалтай уулзалтуудаар дүүрэн байдаг байна.

Тэрбээр далдыг харагч нэгэн бүсгүйтэй уулзсан уулзалтаа дурсах дуртай гэнэ. Тэр бүсгүй анхны уулзал дээр л гараар эмчилж анагааж болно гэдгийг түүнд үзүүлжээ. Далдыг харагч ийнхүү оюунлаг ертөнцөд орох замыг Дашийн өмнө нээж, түүний амьдралыг бүхлээр нь өөрчилсөн төдийгүй цаашид замнах чиг хандлагыг нь зааж өгөв. Бие даан олон жилийн турш дадлага хийсний эцэст тэр өөрийн Мастер Калмахан гэгчтэй учирчээ. Тэд олон жилийн өмнө хамтдаа Узбекистан, Афганистан, Пакистанаар аялж явсан байна. 

Свами Даши энэ үеэр Суфизмд( исламын нэг урсгал) анхдагч эх үүсвэрээс суралцжээ. Дараа нь тэр Накшбанди орденд( Суффийн ахан дүүсийн энэтхэг дахь бүлэг) элсэв. Захира хэмээх Суфийн нэгэн агуу эмэгтэйтэй уулзсанаар Свами Даши нео-суффизмыг өөртөө олж нээсэн байна.

Дараа нь тэрбээр Энэтхэгийн оюуны их багш, мистикч, неоиндуизмын багш, түгээмэл чөлөөлөлт ба гэгээрэлд хөтлөн аваачдаг гэх Ражнишийн неоориенталист хөдөлгөөнийг санаачлагч Ошогийн ашрамд ирж нэгджээ. Энэ бүхний дараа түүнд Свами Бодхи Даши( swami Bodhi Darshi) гэсэн сахилын нэр хайрласан ба тэр цагаас хойш Свами Даши өөрийн хувь заяагаа Ошогийн сургаалтай холбож мастерт талархан амьдардаг болсон байна.

Свами Даши 1967 оны наймдугаар сарын 22-нд Казахстанд төржээ. Түүний авьяас чадвар нь бага байхад нь илэрсэн боловч жирийн хүүхдүүдийн адил өсөж торнисон байна. Амьдралын хар бараан дурсамжны нэгээс нь дурдвал түүнийг 20 настай байхад ээж нь амиа егүүтгэсэн гэдэг.

Мөн түүний удамд чадалтай зөн билигч нар байсан ба тус чадвар түүнд өвлөгдөж ирсэн гэж үздэг байна.

Б.Янжиндулам

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (8)

Онцлох мэдээ