...
...

Хүнд асуултуудын хариулт

        Хэрэв өнгөрсөн зууны төмөр замын компаниуд ган үйлдвэрлэлийн салбарт биш тээврийн салбарын бизнес эрхэлж байгаагаа цагт нь ойлгосон бол өдийд бид бүгд "Union Pacific" агаарын тээврийн компанийн онгоцоор нисэцгээж байх байлаа, гэсэн нэг шог яриа АНУ-ын ажил хэргийн хүрээнийхний дунд байдаг. Илүү шинэлэг хэлбэрээр өөрийн стратегийн зорилгоо өөрчлөх эсвэл өргөжүүлэх цаг олон аж ахуй нэгжид тулгараад байна.

        Японд анхны будаа агшаагчийг хийх гэсэн бүтэлгүй оролдлогоор ажлаа эхэлж байсан компани өнөөдөр офиссийн болон гэр ахуйн электрон бараа, кино үйлдвэрлэл, хөгжмийн салбарт дэлхийд тэргүүлэгч Sony корпорац болж хөгжсөнийг бид мэднэ.

        Эхэндээ гагнуурын аппарат, боулингийн замын датчик /мэдрэгч/ болон жин хасах тренажер зэрэг юу таарсан бүхнээ үйлдвэрлэж байснаа дараа нь осциллограф, компьютерийн үйлдвэрлэлд шилжсэн өөр нэг компани бол эдүгээ та бидний сайн мэдэх Hewlett-Packard билээ. Эдгээр компаниуд зах зээл дээрх эрэлтийг мэдэрч тэрхүү эргэлтийг хийж чадсанаар гайхамшигтай амжилтанд хүрсэн билээ. 


Тэгвэл та юу хийж чадах вэ?

Хариулт нь маш энгийн та өөрийн компанидаа өөрчлөлт хийхийг хүсч байвал таны дотор ямар хүсэл мөрөөдөл байна түүнийхээ төлөө шантралгүй тэмцэх юм. Боломж бүр энгийн зүйлээс эхэлдэг. Энэ амархан зүйлийг хийгээд амжилтанд хүрч бизнесийн орон зайгаа тэлнэ гэдэг ашиггүй хий хоосон бодол мэт санагдавч тэр л жижиг асуудлыг шийдсэнээр амжилтанд хүрсэн маш олон алдартнууд бий гэдгийг хэзээ ч битгий мартаарай. Хүнд асуултын хариулт ердөө л хий, хичээ, зүтгэ, бод, сэтгэ, тэмүүл тэгээд л боллоо.   

А.Тэмүүл

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)
  • Нийгмийн систем нь өөрөө буруу ажиллаж байгаатай холбоотой. Иймд гажсан тогтолцоог зөв голдрилд нь оруулахын тулд суурь өөрчлөлт хийх. Өөрөөр хэлбэл нийгмийн хувьсгал хийж, системийг бүхэлд нь шинэчлэх.

  • хийгээд л,хичээгээд л,зүтэгээд л,бодоод л,сэтгээд л, тэмүүлээд л байхад л байрандаа л байгаад байх юм

Онцлох мэдээ