Индонезэд Арди Ризал хэмээх нэгэн хүү байдаг аж. Тэрбээр өдөрт 40 ширхэг тамхийг юу ч болоогүй юм шиг татдаг аж. Хэрэв хүүд тамхи өгөхгүй бол толгой нь эргэж, дотор нь муухайрч, уурлаж эхэлдэг байна.
Хүүг тамхинд оруулсан хүн нь аав нь бөгөөд анх ой зургаан сартай байхад нь янжуур зуулгаснаас хойш никотиноос хараат болжээ.
Энэх тухай Арди Ризалын Дайана хэлэхдээ “Хvv минь тамхинаас зуун хувь хамааралтай болсон. Тамхийг нь татуулахгvй байх юм бол Арди маань галзууртлаа уурлаж чарлан, толгойгоороо хана мөргөж эхэлдэг” хэмээн сэтгүүлч нарт хэлсэн байна.
Харин хүүгийн аав Мухаммед хүүгээ тамхи татахыг нь дэмждэг аж. Тэрбээр “Би хvvгээ цоо эрvvл өсөж бойжиж байгаа, жирийн хvvхэд гэж боддог. Тvvнд ямар ч асуудал байхгvй” гэдэг байна.
Хүү бусадтай адил тоглож чадахгүй агаад өдөржингөө тоглоомон машин дээр суун тамхи татдаг аж.
Сүүлийн үед манай Монголчууд ч бага насны хүүхдэдээ тамхи татуулж байгаа бичлэг сошл ертөнцөөр хэд хэдэн удаа гарсан билээ.
Ингээд Арди хүүгийн бичлэгийг хүлээн авна уу.
Б.Янжиндулам
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250