...
...

Жүжигчин Э.Отгонцэцэг намба суужээ

Хатуу сэтгэлт хойт эх, хайрлах сэтгэлгүй нууц амрагийн дүрээрээ олонд танигдсан жүжигчин Г.Отгонцэцэг нэг хэсэг сонин хэвлэлийн  гол "бай" байв. Сенсаци тарьсан нүцгэн зургууд, бардам ярилцлагуудаараа ёстой л нэг залуу насны гал цогийг мэдрүүлж явсан бүсгүй өнөөдөр хилийн чанадад нам гүмхэн аж төрж байна.

Тэрээр ганц бие байхдаа нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа  “Хэзээ нэгэн цагт би айл гэрийн эзэгтэй, үр хүүхдийн ээж болно. Тэр үед залуу цагийнхаа гоо сайхныг мөнхөлсөн нүцгэн зургуудаа хараад дурсаж суух ч юм билүү. Хөгширсөн хойноо хөхөө гаргасан хувцас өмсөлтэй биш” хэмээн ярьсан удаатай.  

Үргэлж олны харааг булааж ирсэн жүжигчин бүсгүй ээж болоод туйлын намба суужээ. Мэдээж залуу халуу насныхаа дурсамжит зургуудыг хараад сууж байгаа нь лавтай.

 

А.Түвшин

Эх сурвалж:Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)

Онцлох мэдээ