...
...

"Мөргөж залбираад сайхан болдог бол уул овоон дээр нь амьдруулахсан"

УИХ-ын С.Жавхлан маргааш эхлэх хаврын чуулганы нээлтэд хүрэлцэн ирж чадахгүйгээ сүр дуулиантайгаар мэдэгдлээ. Тэрээр маргааш Бурхан Халдун уулнаа гарч түмэн олноо даатгах их үйлийг үйлдэх ажээ.  

Хайрхан дээрээ хэлсэн ярьсан, хийсэн бүхнээ удахгүй ард түмэндээ тайлагнах гэнэ. Түүний энэ мэдэгдлийн дараа сошиал ертөнцөөр уул овоонд тайлагнаж байхаар эхлээд ард түмэндээ тайлагнаач эрхэм гишүүнээ гэсэн сэтгэгдлүүд хөвөрч эхэллээ. Бодлогын түвшинд ажиллаж чадахгүй бол дуртай ажлаа хийхийг зөвлөх хэсэг ч бас байна. Үнэхээр залбирч мөргөөд сайхан болдог бол уул овоон дээр нь амьдруулахсан гэж зарим нь хошигножээ. Ямартаа ч гишүүний мэдэгдэл олонхийн дургүйцлийг төрүүллээ.

 

А.Түвшин

Эх сурвалж: Breakingnews.mn 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)
  • Нохой чихийг нь хайчилсан хүнд янаг ,,гэж хуучны үг байдаг юм.монголдоо багтахаа байсан луйварчин оффшорчид,өөрсдийг нь доромжлоод байгаа улс төрийн алиалагчидын өмнө гөлөг шиг байдаг байсаар байж,ганц байгаа монголоо гэсэн хүн рүү хуцах аа больцгоо.бээжин хавнуудаа.....

  • ИЙМ ДАЯАНЧ ЛАМ ГЭМЭЭР ДУРАКИЙГ БАЙХ ГАЗАРТ НЬ БУШУУ ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ. ЮУН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН. ИЙМЭРХҮҮ ГИШҮҮД БАС ХЭД ХЭД БАЙГАА.

  • Ингээд тэнэгтээд байдаг юм.Гишүүнээсээ татгалзвал болно доо.Чөлөөт ураг бүтээл таньд таарах юм байна дөө.Баянзүрчүүд энэ хүнээ эртхэн татаж авахгүй бол хэцүү нүн та нарыг төлөөлж сууж байгаа юм бишүү.Одоо яаж 3 жил болно доо.

Онцлох мэдээ