...
...

Загвар өмсөгч Ж.Энэрэл хайрт ханийнхаа тухай...

Өөрийн гэсэн өвөрмөц дүр төрх, даруу төлөв зан чанар, цаанаа л энгийн хэв шинжтэй модель Ж.Энэрэл эх орныхоо нэрийг өндөрт авч яваа олон залуусын нэг яах аргагүй мөн билээ. Тэрээр анх модель болох хүсэл мөрөөдөлгүй байсан ч оролдоод үзтэл давгүй сайхан санагдсан учир энэ салбарт тууштай хүчин зүтгэж байгаагаа олон нийтийн сувгаар цөөнгүй ярьсан.

Мөн Ж.Энэрэл хайрт хань , үрийн зулай үнэрлүүлсэн эрхэм хүн дуучин Чойжоогийн талаар телевизийн ярилцлагын үеэр мэдээлэл өгөхдөө: 


" Бид хоёр анх жирийн найзууд байсан. Фэйсбүүкээр л харилцдаг. Тэгээд нэг удаа манай найзын найз Б.Чойжоотой уулзах уу гээд л. Тэгээд  анх уулзаж байсан. Тэр үед  Б.Чойжоо гитартайгаа гараад ирчихсэн. Дуу дуулаад л. Надад нэг л өөр мэдрэмж төрсөн. Ямар ч хүнээс авч байгаагүй тийм мэдрэмж байсан. Үгээр илэрхийлж мэдэхгүй байна. Гэсэн ч тухайн үедээ нээх тоогоогүй л дээ. Тэгээд  бодогдоод л, найзууд шиг уулзалдаж байгаад дотно болсон "


хэмээсэн юм. Дуучин Чойжоогийн "Хүрч чадахгүй" дуунд учиргүй татагдаж явсан загвар өмсөгч Ж.Энэрэл түүний араас багагүй чаргууцалдаж байж суусан сураг ч бас бий.

А.Тэмүүл

Эх сурвалж: Breakingnews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)

Онцлох мэдээ