UBS телевизийн кинонд дуу оруулагч, жүжигчид болох Г.Оюунцэцэг, жүжигчин Б.Мөнгөнцэцэг, Б.Нямбаяр нар CITY NIGHT шөнийн хөтөлбөрийн зочдоор уригдаж шууд нэвтрүүлгийн үеэр кинонд дуу оруулах гэнэтийн саналыг эерэгээр хүлээн авч богино хугацаанд ур чадвараа харуулсан байна. Монгол Улсын хэмжээнд кино урлагийн салбар үүсч хөгжөөд багагүй хугацаа өнгөрсөн ба үүнтэй зэрэгцээд урлагийн салбарт зүтгэх боловсон хүчний чадвар сайжирч байгаа нь нууц биш гэдгийг энэ хүмүүс батлах шиг.
"Дэ Жангум", "Хоёр Таня", "Эхнэрийн урхи", "Тэр хөөрхөн байсан" зэрэг кинонуудын гол дүрүүдэд дуу оруулсан нэвтрүүлэгч Г.Оюунцэцэг олон жил телевизийн салбарт үнэнч зүтгэж, өөрийн ур чадвараар олонд танигдсан нэгэн билээ. Г.Оюунцэцэгийг дуу хоолой, бие хаа, царай зүс, яриа хөөрөө сайтай эелдэг нэгэн гэж түүний хамт олон үнэлж дүгнэх нь олонтой байдаг байна.
А.Тэмүүл
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250