...
...

Бразилийн хамгийн өндөр эмэгтэй

Дэлхийн хамгийн өндөр эмэгтэй болох  Эльсани да Крус Сильва нь одоо 20 настай, 203 см өндөр юм. түүний найз залуу болох Францинальдо да Сильва нь 25 натай, дөнгөж 163 см өндөртэй ажээ.

 Эдгээр хосуудын биеийн өндөр нь тэдэнд ямар нэгэн саад учруулдаггүй. Харин ч тэдний харилцаанд эерэгээр нөлөөлдөг гэжээ.

Элисан-да-Курус Сильва нь 1995 онд Бразилд төрсөн юм.

Түүний биеийн өндөр нь эрүүл мэндийн ямар нэгэн асуудалтай огт холбоогүй бөгөөд эрүүл сарул өссөндөө баяртай байдаг байна.

Хэтэрхий өндөр хүмүүсийн зарим нь тархины инсулин ихссэнтэй холбоотой эмгэг гэж эрдэмтэд хэлдэг. 

Эльсани 11 наснаасаа эхлээд маш эрчимтэй өсөж 2 метрт хүрсэн бөгөөд 14 насандаа аль хэдийн нас бие гүйцсэн эмэгтэйн өндөртэй болсон байна. Тэрээр бусад өндөр охидын адилаар загварын ертөнцөд хөл тавьж модель болохыг хүсдэг.

Хайртай хосууд Бразлийн  Салинополис гэдэг жижиг хотод амьдардаг юм. тэд удахгүй хүүхэдтэй болно гэж найдаж байгаа аж.

 

Б.Оюунжаргал

Эх сурвалж:Breakingnews.mn

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ