Монгол Улсын Хөдөлмөрийн баатар БНМАУ-ын Төрийн шагналт, СГЗ, Монгол улсын Ардын Уран Зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн залуучуудад зориулж дараах зөвлөгөөг өгчээ.
Дуудаад даллаад ирэхгүй залуу насандаа хайрла, дурла хөгжилд. Чамайг яаж ч уйлан дуулсан энэ цаг мөч эргээд чамд ирэхгүй нь гашуун үнэн.
"Та нар залуу насыг залуу юм шиг л эдэл. Ухаарч, сэхээрч, галтай дөлтэй, ёсоор нь л яв. Залуу насаа өвгөн, эмгэн шиг өнгөрөөчихөөд, харамсч суух дэмий зүйл шүү” хэмээн захисан. Ийм ч муу үйл, тийм ч муу зүйл хийвэл болохгүй гэж өөрийгөө үргэлж хүлээстэй байлгадаг олон залууд тэр үнэхээр урам хайрлаж, алдаа нь хүртэл чимдэг залуу насандаа галтай, дөлтэй явахыг ухааруулсан.
Өөр нэгэн түүх ярья л даа. Миний таньдаг бүсгүй нэлээд ахимаг насны гадаадын хүмүүстэй орчуулагчаар явж байсан юм. Сэтгэлийг нь зовоох олон асуудал байсан тул тийм ч их баяр жаргалтай байсангүй. Үргэлж гунихарч суугаа түүнийг инээлгэхийг хүсэхдээ 60 гаруй настай нэгэн эмээ чангаар дуулж, дэгж дэрвэн бүжиглэж үзүүлснийхээ дараа тэрбээр “Би бүжиглэх, дуулах дуртай боловч одоо ингэж бүжиглэвэл олон хүн намайг гайхаж, миний насан дээр ингэх нь зохимжгүй тухай ярилцана. Чиний зүс царай, өмссөн хувцас хамгийн муухай байж болох ч хэрвээ чи ингэж чин сэтгэлээсээ жаргалтай бүжиглэх юм бол чи энэ дэлхийн хамгийн гайхалтай, аз жаргалтай хүн шиг харагдах болно. Учир нь чи залуу хүн. Жаргалтай өнгөрөөх хором, энэ сайхан үедээ битгий гуниглаж суугаарай...
Миний үеийнхэн та нарыг их сургаж зэмлэдэг. Түүнээс чи авах зүйлийг авч, хаях зүйлийг хаяж бай. Бүгд л чиний насыг дайран өнгөрч, алдахдаа алдаж, хэцүүдээ хэцүүг туулсан. Хэн ч алдаа оноогүй амьдарна гэж байдаггүй юм. Бүгд л алдаж онодог. Алдахаас айхгүй үе ганц залуу насанд л тохиодог. “Өвөө болгон торой банди байгаагүй. Эмээ болгон мисс байгаагүй юм шүү. Охин минь” хэмээжээ.
А.Тэмүүл
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Энэ зууны агуу соён гэгээрүүлэгч, монголчуудад үе үехэн олддог ховорхон хүний нэг дээ маш их хайрлаж хүндэлж явдаг шүү. Урт удаан насалж эрүүл энх яваарай. Монголчуудаа энэ хүнийг байгаа дээр нь хайр хүндлэлээ харамгүй өгөөрэй.
Soeliin terguunii aniltan gedgiig n orhison bna shuu nuhur Temuul
ухаан нь задарсан хүн дээ
Сэтгэгдэл бичсэн нөхөд минь та нар ийм бүдүүлэг соёлгүй болохоор л монгол хөгжихгүй байгаа юм. Уран зохиол шүлэг найраг эдгийг мэдэхгүй мэдрэхгүй бол зүгээр л чачга царайлаад яв_Та нар Цоодол Бадарч Дашбалбар Лхагвасүрэн нарын шодойных нь үзүүрийн арьсны дайтай ч байж чадахгүй
Чи ч гэсэн өөрөө нэг их гайхалтай амьтан байгаагүй шүү дээ. Шагналд дуртай явсаныг чинь тэмдэглэж төр шангаа харамгүй хүртээлээ. Үүнд баярлаад мөрөөрөө явбал барав. Цоодол, Бадарч, Дашбалбар, та нар монголын уран зохиолыг нэг үлхийсэн гүзээ шиг л юм болгосон. Муухай хар бараан өнгөөр зуурсан. Шавартай хутгасан. Дуртай юмдаа зайлуул гээд шагналын бүртгэлд оруулчихаар давраад дүрдээ итгээд толхисон хэлээрээ бусдын огиудасыг хүргэн чалчих нь илүү байна.
xaxa sain banzald saixan arxid gej baix shiv neeren baatar gel yy xaxa
baatar ch geh shig
ЯАСАН ТЭНЭГ Р.. ВЭ? 202 180 216 162 ЧИ
боль боль, секс ярьдаг өвгөн чи гэнэт томоожлоо юу, сэгсийчээд, эмгэнтэйгээ сэгсийтлээ сээгсдэг юм байгаа биз, бусдад буруу үлгэр дууриал бүү үзүүл.