...
...

70 настай дасгал хийдэг эрийн зүрх 20 настай залуугийнхтай адил байдаг

Хүн нас ахихад зүрхний үйл ажиллагаа багасдаг. Английн судлаачид 60 настай хүний зүрх 20 настай залуу хүнийх шиг ажиллах боломжтойг нотолжээ. Судалгаанд 20-70 настай эрүүл боловч байнга дасгал хийдэггүй эрчүүд болон 50-65 насны ахмад тамирчдыг оролцуулсан байна. Эдгээр хүмүүсийн цусны эргэлт, цусны даралтыг харьцуулж үзжээ. Тус хоёр бүлгийн хүмүүсийн зүрхний үйл ажиллагаа нас ахих тусам багассан нь ажиглагджээ. Жишээ нь 70 настай хүний зүрхний үйл ажиллагаа 20настай хүнийхийг бодвол20 хувиар багассан байна. Харин амьдралынхаа 30 жилийн турш хүнд дасгал хийж байсан ахмад тамирчдын зүрхний үйл ажиллагаа нь 20 настай эрүүл чийрэг боловч дасгал хийдэггүй эрэгтэй хүнийхтэй адил байгаа нь харагджээ.

А.Тэмүүл

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ