...
...

Аялал аз жаргалтай эхэлсэн боловч...

    Хүн болгон дэлхийн олон улсаар аялж, байгалийн сайханд нүдээ баясгахыг хүсдэг. Гэвч энэ нь эсрэгээрээ, амь насаа алдсан алдахад хүргэх тохиолдлууд ч гардаг аж.

   Сэрэмжлүүлэг болох үүднээс нэгэн эмгэнэлт түүхийг өгүүлье. Пахамын арлыг үзэж сонирхохоор  2014 оны 4-р сард 21 болон 22 настай Лизэйн Фрүүн болон  Крис Кремерс  гэх Дани охид урт хугацааны аялалд гарчээ.  Найзууд зорьсон газраа очиж, ууланд авирч, дараа нь ойрхон орших нэгэн ой мод руу оров. Гэтэл охид тус өдрөөс сураггүй алга болж гэр бүлийнхэн нь санаа зовон цагдаад мэдэгдсэн байна. Цагдаа нар ойн гүнээс тэдний эдлэл хэрэгслийг олсон бөгөөд утсаны дуудлагийг харахад 911 буюу түргэн тусламж руу олон удаа залгасан байв. Үүнээс гадна шөнийн 1-4 цагийн хооронд маш олон зураг дарсан байсан боловч тус зурган дээр харанхуйгаас өөр юу ч гараагүй байв.

Цагдаа нар эрчимтэй хайсан ч охидыг олж чадаагүй бөгөөд ойн гүнээс олдсон ясны хэлтэрхийнүүдийг охидынх мөн болохыг "DNA"-ээр тогтоосон аж. 

Тиймээс харийн оронд аялахаар явж буй бол нэн тэргүүнд аюулгүй байдлыг нь маш сайн нягтлахыг хүсье.

Б.Янжиндулам

Эх сурвалж:http://christopherdickey.blogspot.com

Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ