...
...

Завханд аймгийн нэмэх начин П.Батсүх түрүүллээ

Завхан аймгийн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд улс, аймаг, сумын цолтой болон залуу 256 бөх хүч үзсэнээс Алдархаан сумын харьяат, “Завхан” бөхийн дэвжээ, “Алдар” спорт хороо, “Алдар-Яруу хүрээ нийгэмлэг”-ийн бөх аймгийн нэмэх начин П.Батсүх түрүүлж, аймгийн арслан цол хүртлээ. Үзүүрт Нөмрөг сумын харьаят, “Завхан” бөхийн дэвжээ, “Хилчин” спорт хорооны бөх аймгийн цогт харцага Д.Бат-Эрдэнэ шалгарч аймгийн заан цол хүртлээ. Их шөвөгт Дөрвөлжин сумын харьяат, “Аваргыг Аймагтаа” бөхийн дэвжээ, Аймгийн ШШГА, “Хорвоо дэлхий уужим” ХХК-ийн бөх, сумын заан П.Баярсайхан, Цэцэн-Уул сумын харьяат, “Завхан” дэвжээний бөх сумын заан Г.Анхбаяр нар үлдэж, аймгийн харцага хэмээн цоллуулах болов.

Тавын даваа:

1. у.х М.Дармаабазар – с.з Г.Анхбаяр

2. у.н Г.Бат-Амгалан – с.з П.Баярсайхан

3. у.н У.Балжинням – с.з Г.Чойжамц

4. у.нБ.Бадамдорж– с.з С.Доёддорж

5. а.а Д.Батжаргал– с.з Э.Одхүү

6. а.х Д.Бат-Эрдэнэ – с.з Э.Ванчин-Очир

7. а.н Б.Даваадорж – с.з Э.Даваадорж

8. а.н П.Батсүх – с.з Т.Дүгэрдорж

Зургаагийн даваа:

1. а.х Д.Бат-Эрдэнэ – с.з Г.Чойжамц

2. а.н П.Батсүх – с.з Э.Одхүү

3. с.з П.Баярсайхан – с.з С.Доёддорж

4. с.з Э.Даваадорж – с.з Г.Анхбаяр

Долоогийн даваа:

1. а.х Д.Бат-Эрдэнэ – с.з Г.Анхбаяр

2. а.н П.Батсүх – с.з П.Баярсайхан

Наймын даваа:

1. а.х Д.Бат-Эрдэнэ – а.н П.Батсүх

Өсвөрийн бөхийн барилдаанд 64 бөх шандастан зодоглосноос Нөмрөг сумын уугуул Б.Жаргалсайхан түрүүлж, Түдэвтэй сумын 10а ангийн сурагч Х.Базаррагчаа шалгарлаа. Их шөвөгт Завханмандал сумын 11а ангийн сурагч М.Билгүүн, Алдархаан сумын харьяат, Чандмань-Эрдэнэ ҮЛС-ийн 9в ангийн сурагч Ш.Бүрэнбаяр нар үлдэв.  

У.БАЯР

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ