Дэлхийн хамгийн намхан хүн Хэ Пинпин 1988 онд Өвөр Монголд том хүний алганд багтах хэмжээтэй, 500 грамм жинтэй төрж байжээ. Багадаа түүний ам хэтэрхий жоохон учир эцэг эх нь нарийхан хулсаар сүү аманд нь хийн хооллодог байсан аж.
БИЕ БАГА Ч БЭЛЧЭЭР ТОМ. Хэ Пинпин гэдэг өвөр монгол эр 74 см өндөр бөгөөд, хамгийн намхан хүн гэж Гиннесийн номонд оржээ. 132 см буюу хамгийн урт хөлтэй гэж Гиннесийн номонд бүртгүүлсэн, 195 см өндөр Светлана Панкратоватай хамт зургаа авахуулах үеэр хөгжилтэй кадр камеранд буужээ.

Тэрээр дөрвөн нас хүрч байж явж, ярьж эхэлсэн байна. 18 настайдаа түүний өндөр 74 см хүрэхэд өсөлт нь зогсч, жин нь ердөө л долоон килограмм болжээ. Тэрээр өөрийгөө насанд хүрсэн хүн хэмээн үздэг бөгөөд эхнэр авахыг мөрөөддөг байсан аж. Зарим нэг мэдээллийн хэрэгсэл түүнийг хэвийн өндөртэй эмэгтэйтэй уулздаг байсан хэмээн бичиж байсан.
А.Тэмүүл
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250