Монгол улсад 1970-аад оноос хойш энэ мэтчилэн сүлжээний пирамидыг ашигласан олон луйварууд гаднаас орж ирэх, болон дотоодоос төрж байсаныг эрхэм уншигч та гадарлах байх... Тэгвэл сүлжээний компаниудыг дотор нь
1- САНХҮҮГИЙН ПИРАМИДЫН КОМПАНИ, ямар ч бараагүй, сурталчилгаа нь МӨНГӨ л ярина, бинар маркетингтай. Ихэнхидээ ямар ч ААН-байдаггүй. Байсан ч дотоодын хувь хүний төдийхөн комани байдаг. Гол зорилго нь хүн элсүүлэх бөгөөд санхүүжилтийнх нь эх үүсвэр нь хүн элсүүлэхээс эхтэй.
2- БАРААТАЙ ПИРАМИДЫН КОМПАНИ, бараатай ч юм шиг үгүй ч юм шиг мөн бараа байсан ч хүнд нэг их онцын шаардлаггүй 20-орчим тооны бүтээгдэхүүнтэй бөгөөд сурталчилахдаа гайхамшигтай, шидэт, дэлхийд ганц гэх мэтээр хэлдэг, бинар, матриц, буюу холимог маркетингтай. ААН- байж ч магад байхгүй ч байдаг. Байлаа гэхэд гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалттай хувь хүний байдаг компани төдийхөн байдаг. Хэдийгээр бараатай ч гол зорилго нь болсон болоогүй бараагаар өгөөшилж хүн элсүүлэх бөгөөд санхүүжилтийнх нь эх үүсвэр нь мөн л хүн элсүүлэхээс эхтэй.
3- ӨНГӨЛӨН ДАЛДЛАГДСАН ПИРАМИД БОЛОН ӨГӨЛӨН ДАЛДЛАГДСАН ШУУД ХУДАЛДААНЫ КОМПАНИ болон өнгөлөн далдлагдсан шууд худалдааны компани, төрөл бүрийн бараа бүтээгдэхүүнтэй байдаг, матриц, холимог, олон үет маркетингтай. Хамгийн аюултай нь тухайн команийн хөрөнгө оруулалтыг бодитоор оруулаад ирсэн мэт маш өндөр түвшинд өнгөлөн далдлалт хийсэн байдаг бөгөөд энгийн иргэн байтугай тухайн команийн томоохон лидер нь ч ялгаж салгаж чаддаггүй. Ихэвчлэн сурталчилгаагаа телевизээр хийдэг. Ямар ч хөрөнгө оруулалт тухайн компаниас нь байдаггүй бөгөөд харин хөрөнгө оруулалтыг хийсэн мэт далдалдаг, ихэвчлэн бүтээгдэхүүнээрээ түрий барьж хэрэглэхээс өөр гарцгүй болтол нь итгүүлдэг байна. Сайн анзаарч харвал дандаа эмч, доктор, эрдэмтэд гээд эрүүл мэнд талруу илүүтэй хүмүүс элсүүлж тэдгээр хүмүүсээр өөрсдийгөө хамгаалуулсан байдаг. Гол зорилго нь бараагаа зарах хүн элсүүлэх бөгөөд санхүүжилтийнх нь эх үүсвэр нь хүн элсүүлэхээс гадна бараа эргэлтээс эхтэй.
4- Шууд худалдааны жинхэнэ компани олон үет маркетингтай, 100-аас дээш нэр төрлийн бараа бүтээгдэхүүнтэй, өөрөө үйлдвэрлэгч байдаг ба бүтээгдэхүүн нь олон улсын чанар стандартуудыг тариалалт, үйлдвэрлэл, лаборатори, тээвэрлэлт, гээд бүх шатандаа хангаж, баталгаажиж хэрэглэгчид хүргэдэг бөгөөд дэлхийн шууд худалдааны нийгэмлэгзздийн нэгдсэн холбооны ёс зүйн кодекс болон тухайн компани нь гишүүний дүрэм журмыг чанд баримталж, олон улсад хүлээсэн үүргийнхээ дагуу шууд худалдааг бодит утгаар нь гараас гарт, хүнээс хүнд гэж биечилсэн дундын ямар нэгэн дамжлагагүйгээр хэрэглэчид аман сурталчилгаан дээр тулгуурлаж хүргэдэг гэж тус тус хуваадаг. Үүнийг тухайн компанийнх нь жинхэнэ хөрөнгө оруулалтыг оруулж ирсэнээр хэрэгжүүлж чаддаг. Гол зорилго нь хүн элсүүлэх бус бараа эргэлт нь чухал байдаг тул байнгийн найдвартай үнэнч хэрэглэгчийг илүүтэй нэгтгэж чаддаг байна. Иймдээ ч олон жил тогтвор суурьшилтай баталгаатай оршин тогтнож чаддаг байна.
Эдгээрээс эхний 3-ийнх нь эхэнд нь орсон хүмүүс нь араасаа элсүүлсэн хүмүүсийн мөнгөөр бэлжиж, хэдхэн сарын дараа асар олон хохирогчдыг дагуулж муугаар төгссөн жишээнүүд олон байна...
Зөвхөн Монголоос гаралтай ихэнхи нь зохион байгуулалттай эдийн засгийн гэмт хэрэг буюу залилангаар шийдэгдэж харамсалтайгаар төгссөн компаниуд болон ТББ-ийг жишээгээр дурдахад:
/миний архивт тэмдэглэгдсэнээр/
1-рт 1-төгрөгний Аз Жаргалын Захиа, бараагүй, бинар маркетингтай...
2-рт Жавхланг Бадруулагч, бараагүй, бинар маркетингтай...
3-рт Олимп, бараагүй, бинар маркетингтай...
3-рт Зөөлөн эх, бараагүй, бинар маркетингтай...
4-рт Шинэ Санаа Төв, бараагүй, бинар маркетингтай...
5-рт ХЗХ-оод /200-орчим/, бараагүй, бинар маркетингтай...
6-рт Холливиуд, бараагүй, бинар маркетингтай...
7-рт Глобал Ньюс, бараагүй, бинар маркетингтай...
8-рт Байгалийн Нөхөр Сан, бараагүй, бинар маркетингтай...
9-рт Математикийн Үйлдлийн Шинжилгээний Нийгэмлэг, бараагүй, бинар маркетингтай...
10-рт Монголын Буддист Залуучуудын Холбоо, бараагүй, бинар маркетингтай...
11-рт Итгэл Сан, бараагүй, бинар маркетингтай...
12-рт Хоёр Эрдэм Сургалтын Төв, бараа нь сургалт, бинар маркетингтай...
13-рт Эрдмийн Ундарга Сургалтын Төв, бараа нь сургалт, бинар маркетингтай...
14-рт Оюуны Төв Сан, бараа нь сургалт, бинар маркетингтай...
15-рт Элсэн Цаг, бараагүй, бинар маркетингтай...
16-рт Дэбо, бараа нь сургалт, бинар маркетингтай...
17-рт Байгаль ХХК, бараагүй, бинар маркетингтай...
18-рт Эмба ХХК, бараа нь сургалт, бинар маркетингтай...
19-рт Оюуны Зууч ХХК, бараа нь сургалт, бинар маркетингтай...
20-рт Оюуны Хөтөч ХХК, бараа нь сургалт, бинар маркетингтай...
21-рт Лаки Зон ХХК, бараа нь сургалт, бинар маркетингтай...
22-рт ЖТД ХХК, бараа нь сургалт, бинар маркетингтай...
23-рт Ундрам Цацрах ХХК, бараагүй, бинар маркетингтай...
24-рт Даяар Хишигтэн ХХК, бараагүй, бинар маркетингтай...
25-рт Эрүүл амьдралын төлөө хөгжлийн хөтөч ТББ, бараагүй, бинар маркетингтай...
26-рт Айсуй жаргал ТББ , бараагүй, бинар маркетингтай...
27-рт Барагдашгүй алмаз ХХК, бараагүй, бинар маркетингтай...
28-рт Хөгжлийн хөтөч ТББ, бараагүй, бинар маркетингтай...
29-рт Говийн хөгжилийн ирээдүй ТББ , бараагүй, бинар маркетингтай...
30-рт Байгаль эрдэнэ сан , бараагүй, бинар маркетингтай...
31-рт Хүсэл мөрөөдлийн хүч, бараагүй, бинар маркетингтай...
32-рт Монгол максимум, бараагүй, бинар маркетингтай...
33-рт Ундрам цацрах ХХК, бараагүй, бинар маркетингтай...
34-рт Түшигт хаан цэцээ ТББ, бараагүй, бинар маркетингтай...
35-рт Мон Үндэс-44 ХХК, үндэсний үйлдвэрүүдийн бараатай, бинар маркетингтай
36-рт Хүслийн хүч ТББ, бараагүй, бинар маркетингтай...
37-рт Дэлхийг тойрон аялагчдын клуб ТББ,
-38-рт Ерхөг ХХК, үндэсний үйлдвэрүүдийн бараатай, бинар маркетингтай
-39-рт Арвай ХХК, үндэсний үйлдвэрүүдийн бараатай, бинар маркетингтай
-40-рт Талын сувд ХХК, үндэсний үйлдвэрүүдийн бараатай, бинар маркетингтай
-41-рт Баяндалай ХХК, үндэсний үйлдвэрүүдийн бараатай, бинар маркетингтай
-42-рт Алтан өндөг, бараагүй, бинар маркетингтай...
-43-рт Хоох.mn үндэсний үйлдвэрүүдийн бараатай, бинар маркетингтай гэх мэт сүлжээний луйварууд байсан байна...
Мундаг байгаа биз...
Эдгээрээс сүүлийн хасах тэмдэгтэй нь одоо зах зээл дээр байгаа бөгөөд мөн л адил хохирогчдыг олноор нь дагуулах нь гарцаагүйм...
Мөн зөвхөн миний архивт тэмдэглэгдсэн нь эдгээр бөгөөд тэмдэглэгдээгүй орхисон байх магадлал бий...
Магадгүй эдгээрт элсээд орж байсан иргэд ч уншигчдын дунд байгаа гэдэгт итгэлтэй байна...
Эдгээр сүлжээний луйваруудын ижил талууд нь
a. Бүгд дотоодоос үүсэл гарвалтай...
b. Ихэнхи нь ААН болон ТББ хуулийн хүрээнд байгуулсан...
c. Мөн л адил татвар төлөгч...
d. Өгөөш нь: захиа, шинэ санаа, хандив тусламж, мөнгө санхүү, зээл, олон улсын байгуулага, даатгал, төрөл бүрийн сургалтууд, тийз, аялал, алт, бялуу, үндэсний үйлдвэрлэл, төсөл, ажилгүйдлийг бууруулах, ядуурлыг бууруулах, автомашин, орон сууц, олон улсын бизнес, апп гэх мэтээр өгөөш хаяж залиланг санаатайгаар хийдэг байна...
e. Бүгд бинар буюу хосолсон маркетинг төлөвлөгөөтэй... Энэ нь нэг хүнээс цааш хоёрхоноор салаалдаг систем буюу сүлжээний луйварчдын сонгодог, гол хэрэглэдэг маркетинг юм байгаам... Компани болон ТББ-ыг хуулийн хүрээнд байгуулаад татвар төлөгч болж тухайн нэрэн дээрээ гаднаас юм уу дотоодоосоо бараа бүтээгдэхүүнийг сонгодог.
Энэ 2-нь хууль хяналтанд хуулийн дагуу байдаг ч сүлжээний маркетингаар үйл ажиллагаа явуулдагт анхаарч хянадаг нэгээхэн ч байгууллага төдийгүй судалдаг байгууллага, эрдэмтэд ч байхгүй нь харамсалтайм...
f. За ёстой ам пигур америк цалин гэдгийг ч үзүүлнэ дээ... Хэдий чинээ худлаа ярина төдий чинээгээрээ луйварддаг... Тиймдээ ч байнга л мөнгө ярина... мөнгөнөөс өөр юу ч ярихгүй. барааныхаа тухай ч ярьдаггүйм...
Эцэст нь хэлэхэд МОНГОЛЧУУД АВЪЯАСТАЙ гэдэг шиг МОНГОЛЧУУД СҮЛЖЭЭНИЙ ЛУЙВАРЧИД байсаан гэхэд хэтрэхгүй л болов уу...
Магадгүй хэн нэг нь Монголын гэх сүлжээний компани байгуулнаа гэж бодож байгаа бол тэрхүү бүтэхгүй санаагаа тархинаасаа аваад хаячихаарай... Бүтэхгүйг дээрхи жишээнээс л хар... Лав ойрын 10-н жилдээ Монголын гэх үндэсний хэмжээний сүлжээний компани байгуулагдах боломжгүй...
Сүлжээний луйварт элсэгчдийн ирээдүйг доорхи бичлэгээс харна уу...
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
Шууд худалдааны нийгэмлэгийн дэд тэргүүн, Сүлжээний бизнес судлаач Д.Чимэддамба.