...
...

"Тамын сахиусан тэнгэрүүд" – ийн түүх

Тамын сахиусан тэнгэр гэхээр та магадгүй нөгөө ертөнцтэй холбоотой зүйл өгүүлэх байх гэж бодож магадгүй. Гэвч энэ нь тэс өөр түүх юм.

Дэлхийн хоёрдугаар дайны үед АНУ-ын нисэх хүчинд “Тамын сахиусан тэнгэрүүд” хэмээх бөмбөгдөгч онгоцны 303-р анги байжээ. Тус нисэх хүчин нь маш гарамгай байлдагч нартай байсан төдийгүй дайсны хүчийг бут цохин, дайнд маш их үүрэг гүйцэтгэсэн байна.

Харин дайн дууссаны дараа тус ангийг тараажээ. Улмаар эх орны дайны үед үнэлэгдэж байсан нисгэгч нар ажилгүй болж, халагдсан байна. Албанаас чөлөөлөгдсөн нисгэгчдийн хувьд амьдрал хэцүү болж эхэлжээ. Тиймээс тэд “хэрцгий эх орныхоо эсрэг мотоцикл хөлөглөн босох”-оор шийдэ "Тамын сахиусан тэнгэрүүд" гэх бүлэглэлийг бий болгов. Өдгөө энэ бүлэглэл нь АНУ-ын хамгийн том бүлэглэлүүдийн нэг аж. Бүлэглэлд орохын тулд заавал албан ёсоор зөвшөөрөл авсан байх шаардлагатай гэнэ. Тэнд хэн дуртай нь нэвтэрч чаддаггүй бөгөөд гишүүн бүр жолооны үнэмлэхтэй, өөрийн гэсэн мотоциклтой байх ёстой аж. Үүнийг дэлхийн хамгийн том мото-клуб гэж нэрлэх нь ч бий. Тэднийг “мотоциклтой гэмт хэрэгтнүүд” гэдэг бөгөөд хар тамхины наймаа, хулгай хүчин, аллага зэрэг гэмт хэргийг үйлддэг аж. Цагдаагийн байгууллага хүртэл тус бүлэглэлийн эсрэг ямар нэгэн арга хэмжээг авч чаддаггүй аж. 

Эх сурвалж: http://www.mountainjackpot.com

Breakingnews.mn

Б.Янжиндулам

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ