Шимэгч бол амьд биед оршин байдаг хамгийн аймшигтай организм. Шимэгч нь амьтнаас хүнд халдварладаг. Зарим нэг шимэгч нь хүнийг үхэлд хүргэх аюултай байдаг гэнэ. Тэгвэл шимэгч нь юунаас халдварлаж, хэрхэн өвчлүүлдэг тухай мэдээллийг хүргэе.
Аскарис шимэгч


Хүний биед ороод 30 см хүртэл уртсаж, маш олон болж үржтэл ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй. Харин үржиж эхэлмэгц, дотор муухайрах, бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдэг шууд илэрдэг бөгөөд ихэнхдээ бохироос халдварладаг.
Лоа паразит 
Шавжаар дамжин хүний биед үүрлэж 17 жил хүртэл амьдрах чадвартай. Шимэгч үүрлэсэн цагаасаа эхлэн өсч үржсээр хүнд хөдөлж буй нь мэдрэгдэх хүртлээ томордог гэнэ. Энэ нь маш аюултай аж. Тиймээс ариун цэврийг маш сайн сахих хэрэгтэй.
Гвинейн шимэгч


Бохир усанд орох үедээ ус залгих, эсвэл ундандаа бохир ус хэрэглэсэн тохиолдолд бие дотор ордог байна. Ходоодонд ороод жилийн дараа 60-90 см болдог бөгөөд байраа сэлгэн биеийн хэсгүүдээр тархаж, арьсыг цоолон гарч ирдэг ажээ. Ингэх үед хүний арьс тэсэхийн аргагүй загатнаж өвддөг байна.
Эх сурвалж:www.radikal.com
Breakingnews.mn
Б.Янжиндулам
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250