...
...

Лондонгийн нүцгэн жагсаал

Эх дэлхийдээ хайртай Лондончууд замын түгжрэл, газрын тосны хэрэглээг эсэргүүцэж, байгальд ээлтэй “ногоон” тээврийн хэрэгсэл болох унадаг дугуйг сонгохыг уриалж нүцгэн жагсаалыг хийж байжээ.

 

Тэд "Ямар ч утаа үгүй, Ямар ч түлш хэрэглэхгүй" хэмээх уриан дор нэгдэж "Нүцгэн дугуйчдын жагсаал" хийж байжээ.

Лондонгийн нүцгэн дугуй унагчид Wellington Arch-д жагсаалаа эхлүүлсэн ба энэхүү үйлдлээрээ уур амьсгалын аюулгүй байдалд  өөрчлөлт хийж чадна гэдэгтэй итгэлтэй байсан аж.

"Нүцгэн дугуйчдын жагсаал"-д Нэгдсэн Вант улс, Испани, Итали, Канад, Мексик, Нидерланд, АНУ зэрэг Дэлхийн олон улс орон идвэхтэй оролцдог юм. Тэдний жагсаалын зорилго нэг ч илэрхийлэл нь жижиг зүйлээрээ ялгаатай байдаг байна.

Жишээ нь: унадаг дугуйны дуулгаар хувцасаа хязгаарлах нүцгэн биеэ эрээлэн будах, маск зүүх, гэх мэт. 

А.Тэмүүл

Эх сурвалж: Breakingnews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ