...
...

БНСУ-ын Их Хурлын гишүүн жилд 138сая вон буюу 282.9 сая төгрөгний цалин авдаг

      БНСУ-ын 20 дах удаагийн Их Хурлын сонгууль өнгөрсөн жилийн 4-р сард зохион байгуулагдсан билээ.

      БНСУ-ын Засгийн газрын хэрэг эрхлэх газраас УИХ-ын гишүүдийн цалин ба бусад зардлуудыг тооцон гаргадаг журамтай.

      Тухайлбал  Их Хурлын гишүүн сард дунджаар 11 сая 496 мянган воны цалин авах ба өнөөдрийн Монгол төгрөгийн ханшаар 23 сая 566 мянган төгрөг юм байна. Энэ нь жилд 138сая вон буюу 282 сая 900 мянган төгрөгний цалин гэсэн үг юм. 

       Мөн цалингаас гадна гишүүний ажлын өрөөний урсгал зардалд сард 500мянган вон, автомашины зардалд сард 358мянган вон, албан томилолтоор ажиллахад жилд 13сая вон хүртэл мөнгийг олгох зэрэг олон зардлыг улс гаргадаг ажээ.

       Нэг гишүүн 4 - 7 туслахтай байж болох ба тэдгээрийн цалинг мөн улсаас олгодог юм байна.

       Үүнээс гадна Их Хурлын гишүүд Засгийн газрын ордонд байрлах уламжлалт эмнэлэг, шүдний эмч, үсчин, спортын танхим болон уулзалт, хүлээн авалтын өрөөгөөр үнэгүй үйлчлүүлэх эрхтэй байдаг ажээ.

Магадгүй ийнхүү хангамж сайтай болохоор тус улсын эрх баригчид хээл хахуульд автагддаггүй байж болох юм.  Дөрвөн жилийн өмнө БНСУ-ын нэгэн улс төрч дахин сонгуульд өрсөлдөхөөс татгалзаж байсан юм. Тэрээр “Би дахин сонгогдохыг хүсэхгүй байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд миний хийсэн зүйл хангалттай биш” хэмээн хэлээд уйлж байсан гэдэг. 

Эх сурвалж: Breakingnews.mn

Б.Янжиндулам

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)
  • Төрийн түшээд өндөр цалинтай байх нь авилга авахгүй байх үндэс болох юм. Харин албан тушаалаа буруу ашигласан ажил хийдэггүй УИХ-ын гишүүдийг эргээд татдаг болгочихвол цалинг нь өндөр байлгах хэрэгтэй. ядахдаа ард түмнийхээ төлөө юм хийж эхэлнэ. хэдэн баячуудад зориулсан хууль хийж суухгүй абйлгүй дээ. Гэхдээ ийм өнөдөр цалин авахын тулд улс орноо хөгжүүлэх нв чухал хүний юм харж шүүрс алдаж суухын оронд хүчээ нэгтгээд буруу бүхнийг устгаад улс орноо хөгжүүлбэл энэ байтугай цалинг энгийн иргэд нь аваад сууна шүү дээ. Даанч хол байна даа хол байна.

  • Төр, хувийн хэвшлийн цалин, хангамж, ажиллах нөхцөл ийм байж хүн үр бүтээлтэй ажиллаж чаддаг.Манай улс эдийн засгийн хөгжил муу учир цалин нэртэй тэтгэмж өгдөг.Тиймээс авилгал зогсдоггүй.зогсох ч боломжгүй.Тиймээс ямар нэгэн аргаар цалингаа цалин болгосон цагт авилгал устана.Одоо бол бид цалин, тэтгэвэртэй гуйлгачид болсон шүү.Цөөхөн их орлогтой баячууд бий.Ихэнх нь ядуу. Ийм л нийгэмд бид амь зууж явна даа...

Онцлох мэдээ