Хүмүүс ихэвчлэн Индиго хүүхдийг ухаантай хэмээн боддог. Тэгвэл Индиго хүүхдүүд аль хэдийн хоцрогджээ. Учир нь Солонгон хүүхдүүдийн эрин үе эхэлж байгаа юм.
Индиго хүүхэд 1960-1990 он, Кристал хүүхt; 1980-2000 он, Солонгон хүүхэд XXI зуунд төрсөн гэсэн тус тусын цаг хугацааг хамаардаг байна.
Индиго

Индиго хүүхдүүдийн онцлог нь бусдаас өөрөөр сэтгэдэг, тогтсон хэв маягт дургүй, ганц бие, сүсэгтэй, зөрүүд байдаг байна. Тэд гэртээ болон ажил, сургууль дээрээ дасан зохицох чадвар муу. Тэд нэгэн хэвийг байхыг үзэн ядаж, эсэргүүцэн тэмцэхэд бэлэн дайчин зүрх сэтгэлтэй байдаг. Энэ нь тэдний дуртай хөгжим, кино болон амьдралын хэв маягаас нь ихээхэн харагдана. Үргэлж дэлхий ертөнцийг өөрчлөхийн тулд бүхнийг хийхэд бэлэн бөгөөд зохион бүтээх авьяастай хүмүүс аж. Тэдний уриа бол "Бүтэхгүй бүхнийг устгаж, илүү дээр ертөнц бүтээх арга замыг эрж олцгооё." юм.
Кристал

Харин кристал хүүхдүүд нь хүчирхэг, үнэнч, төсөөлөл, бүтээлч чадвар нь ихээхэн хөгжсөн, ер бусын хүч болон далдын нууцыг тайлахыг хүсдэг, тайван, жаргалтайгаараа онцлогтой аж. Тэд маш мэдрэмтгий, хурц зөн совинтой бөгөөд ер бусын нууцлаг зүйлсэд маш их татагддаг. Бусдын санаа бодлыг ядах юмгүй уншиж, өөр хүмүүсийн сэтгэлийн гүнд нэвтрэхдээ гаргууд. Харьцахад тун амар хүмүүс боловч тэдний дотор далд зөрчилдөөн өрнөж байдаг ажээ. Заримдаа энэ зөрчилдөөнөөсөө болоод хар тамхи, архинд орох нь бий. Кристал хүүхдүүд дэлхий дахин шинэ технологид шилжих амаргүй цаг үед төрсөн бөгөөд тэднийг бага байхад интернет байгаагүй юм. Тиймээс тэдний дотоод ертөнц огтхон ч өөрчлөгдөөгүй ба болор шиг л хатуу, хүчирхэг хүмүүс билээ. Тэдний зүрх сэтгэл цэвэр ариун, ертөнцийг гэгээлэг нүдээр хардаг. Төгс бүхнийг эрэлхийлж явдаг. Сэтгэлийн асар их хүчийг нь ямар нэг супер баатартай адилтгаж болох юм. Тэдний уриа бол "Бүтээ, хөгжүүл, бий болго. Ингэж л хуучныг сайжруулж, шинийг бий болго" гэдэг байна.
Солонгон

Өнөөдрийн манлайллын XXI зууны Солонгон хүүхдүүд бол эерэг сэтгэхүйтэй, хөгжилтэй, техник технологийг сайн ашигладаг, сүсэг бишрэлтэй, байгаль болон амьтанд хайртай, цагаан хоолтон болох нь элбэг, эрх чөлөөг дээдэлдэг нэгэн байдаг гэнэ. Учир нь Солонгон хүүхдүүд шинэ үеийнхэн юм. Тэд мэдээллийн ертөнцөд төрсөн учраас орчин үеийн, технологи хэрэглэгчид юм. Тэдний хувьд хүссэн мэдээллээ авахын тулд хэдхэн товчлуур дарахад л болох билээ. Солонгон хүүхдүүд аз жаргалтай, цоглог. Баяр баясал, хөгжил цэнгэл авчрагчид л гэсэн үг. Өмнөх үеийнхний бүтээсэн бүхнийг хялбархан өөрчилж чадна. Тэдний ихэнх нь эрх чөлөөг хүсэмжилдэг, аялах дуртай бөгөөд ах, эгч, эцэг эхийнхээ дэргэд байх дургүй хүмүүс юм. Тэдний уриа "Хүн төрөлхтний чадавхийг нэмэгдүүлэхийн тулд бий болсон бүхнийг баяжуулж, байгальтай зохицон амьдар" гэдэг байна.
Эх сурвалж: Breakingnews.mn
Б.Янжиндулам
agaariin bohirdold buh hun buruutai hudalaa jagsaj bihaar ooroosoo baga ch boltugai ehel hii uls tprjood agaar tsevershihgui temtsej bina geed hamgiin imeedtei n huuhdee ter olon muuhai har enirgen dund nylh huuhdee avchirchihsan emegtei huniig eh hun gehuu utaa gej hashgirch bigaa huuhnuud nylh uree uls toriin mod bolgoj yahavdee iim l uhamsariin dood tovshingiin humuus jagsaal hiij bina geheer edniig dagaj oriloh n hend ch hereggui n haragdaj bina
Хаанаас ийм солиотой юм олж бичээд байна? Хэн үүнийг баталсан? Одоогоор аутизмтай хүүхдүүд л их байна. Агаар муудсанаас болж ямар ч хүүхэд төрөх юм билээ? Агаарын бохирдлоо арилгаачээ.