Сүүлийн үеийн судалгаагаар трансжендэр хүмүүс олшрох болсон билээ. Тэдний тухай сэтгэл эмзэглүүлэм түүх ч олон байдаг. Тэгвэл 2012 оны “Miss Universe Canada” тэмцээний төгсгөлийн шатанд шалгарч үлдсэн нэгэн бүсгүйн тухай өгүүлье. Женна Талакова /Jenna Talackova/ нь төрөлхийн эрэгтэй болж төрсөн ч дөрвөн настай байхаасаа өөрийгөө охин байх ёстой хэмээн бодох болжээ. Улмаар тэрээр 14 настайдаа тэрээр гормон өөрчлөх эмчилгээ хийлгэж эхэлсэн бөгөөд 19 настайдаа хүйс солиулах хагалгаанд орсон байна.
Хүйсээ солиулснаас хойш тэрээр ямар ч эмэгтэйг дагуулахааргүй үзэсгэлэнтэй болжээ. Тэрээр 23 настайдаа Канадын миссийн тэмцээнд оролцон шилдэг 65 бүсгүйн нэгээр шалгарч чадсан байна. Гэвч түүнийг эрэгтэй байсан гэдгийг мэдээд тэмцээнээс хасах шийдвэрийг гаргажээ.
Энэ тухай “Miss Universe Canada” тэмцээний цахим хуудас “Женна Талакова тэмцээний зайлшгүй шаардлагуудыг хангана гэдгээ анх бүртгэлийн маягт дээр бөглөсөн боловч бодит байдал эсрэгээр байсан учраас цаашид тэмцээнд оролцох боломжгүй болов. Гэвч бид түүний зорилготой, тууштай занг үнэлж байгаа төдийгүй түүнд хамгийн сайн сайхныг хүсч байна” гэсэн мэдэгдэл тавьжээ.
Миссийн тэмцээнд гормоны эм, мэс заслын тусламжтайгаар эмэгтэй хүн болсон эрэгтэй хүнийг оролцохыг зөвшөөрдөггүй байна.





Эх сурвалж: lhttp://www.huffingtonpost.ca
Б.Янжиндулам
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250