...
...

Хөвсгөл аймгийн Түнэл сумын ёстой байгалиараа охины хоолой

Хөгжмийн зохиолч О.Эрдэнэ тун удахгүй болох гэж буй олон улсын эмэгтэйчүүдийн баяр буюу "Март-8"-ны өдөрт зориулж цахим ертөнцөд  "МИНИЙ ЭЭЖ ХӨӨРХӨН" дууг хэн сайн дуулах вэ? дууны уралдааныг зарлаад удаагүй байгаа. Тус тэмцээнд хэн ч хаанаас ч оролцох боломжтой юм. Тэгвэл энэхүү тэмцээнд алс холын Хөвсгөл аймгийн Түнэл сумаас Ц.Өлзийсайхан гэдэг  хөөрхөн охин оролцож олныг гайхшруулж эхэллээ. Түүний хоолой үнэхээр уярам сайхан төдийгүй, элдэв маяг үгүй зөвхөн өөрийнхөөрөө дуулж байгаа нь олны таашаалыг хүртэж байгаа аж. Уралдааны дүнг лайк, шейр, сэтгэгдэлийн тоогоор гаргаж Тэргүүн байр: Өргөмжлөл, дуу зохиолгох эрх, хөгжмийн найруулга, хоолой бичлэгийн эрх,хоёрдугаар байр: Өргөмжлөл, 200.000₮, уран бүтээлчдийн цомгийн дээж, гуравдугаар байр: Өргөмжлөл, 100.000₮, уран бүтээлчдийн цомгийн дээж, тусгай байр: 2 хүн Хөгжмийн зохиолч О.Эрдэнээ, Яруу найрагч М.Цэрэнтогтох нарын уран бүтээлийн цомог, номын дээжээр шагнагдах ажээ. 

А.Тэмүүл

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (41)

Онцлох мэдээ