...
...

Шивээс ба насан туршийн харуусал

     Шивээс нь орчин үеийн залуусын гоёлын нэг болоод байгаа билээ. Шивээсээр гангарах залуусын тоо ч сүүлийн үед өссөн. Гэвч шивээсийг хэтрүүлэн хийлгэснээс болж харамсаж байгаа маш олон хүмүүс байдаг байна. Тэдний нэг бол  Английн иргэн, 26 настай Паул хэмээх залуу юм. Тэрээр 18 хүрмэгцээ нуруу, цээж, гар, хөл, хөмсөг, уруулан дотор, бүр бэлэг эрхтэн дээрээ хүртэл шивээс хийлгэжээ. 


    Тухайн үедээ тэрээр энэ шивээсээрээ бахархдаг байсан ч одоо бүх зүйл эсрэгээрээ эргэсэн байна. Түүнийг гадуур явах бүрд нь хүмүүс нэг л жийрхсэн харцаар хардаг болоод уджээ. Цаг хугацаа өнгөрч, нас явахын хэрээр биеийг нь бүхэлд нь бүрхсэн шивээсэндээ дургүй болж, арилгуулахаар шийджээ. Харин үүнийг арилгахад маш их мөнгө, цаг хугацаа, дээрээс нь асар их тэвчээр шаардагдах аж. Шивээс арилгах лазер арга нь хүний биеийг яг л хутгаар сийчсэн мэт болгодог юм.
Паулын “Би дөнгөж 20 шүргэх насандаа яг л маргааш үхэх гэж байгаа юм шиг амьдардаг байлаа. Өдөр бүр архи, тамхи, мансууруулах бодис, хөнгөмсөг хүүхнүүд... Тэр үедээ би анхны удаа шивээс хийлгээд түүндээ бүр донтчихсон. Шивээс хийлгэхийн нэг аймшигтай тал нь зүүгээр шивүүлэх өвдөлтийг ахин мэдрэхийг хүсдэг. Тэгээд л би биеийнхээ 30 хувьд нь битүү шивээс хийлгэсэн” хэмээн хэлжээ.


      Одоо түүний хувьд өнгөрсөн амьдралынх нь ул мөр болсон шивээснүүд биш харин хүү эхнэр хоёр нь л амьдралынх нь утга учир болсон юм. Түүнчлэн түүний биен дээрх бүх шивээс ул мөргүй арилахад дор хаяж 10 жил шаардана хэмээн эмч хэлжээ.
      Ийнхүү залуу насныхаа нэгэн болчимгүй үйлдлээс болоод одоо харуусаж яваа нэгэн залуугийн түүхийг хүргэлээ. 

Эх сурвалж: Breakingnews.mn

Б.Янжиндулам

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ