Дэлхий дахинд аймшигтай түүх маш олон байдаг. Тэгвэл XIX зууны үед Их Британд хоёр нүүртэй хүү төрж байв. Хүү төрсөн цагаасаа л олны хараанд орж түүний тухай хэвлэлээр шуугиж байв. Тэрээр хэн бүхний хүсдэг баян, язгууртан айлын өв залгамжлагч болсон боловч маш эмэгнэлтэй амьдралаар амьдарсан юм. Хүү царайлаг залуу болж өссөн боловч түүний нөгөө нүүр нь амьдралд нь асар их саад болж байлаа.
1986 онд эмч George түүний дагзанд байрлах нүүрийг судлаад оюун ухаангүй, юм идэж ярьж чадахгүй гэдгийг нотолсон байна. Гэвч хүмүүс үүнд итгэлгүй түүний дагзанд байрлах нүүрнээс айсаар байв. Энэ тухай түүний гэрийн үйлчлэгчид “Дагзанд байрлах нүд нь бидний үйл хөдлөлийг нэг бүрчлэн хардаг” гэж байжээ.
Гэхдээ түүний ард байрлах нүүр нь инээмсэглэж уйлж чаддаг байсан гэнэ. Эдвард шөнө унтаж байхад нь хий зүйл сонсогддог тухай эмчдээ хэлж байжээ. Тэрээр энэ нүүрнээсээ салахыг хүсч маш буйгаа маш олон эмчид хэлсэн боловч хэн ч түүнд тус болж чадаагүй аж. Дагзанд байрлах нүүрийг салгах мэс ажил нь маш эрсдэлтэй бөгөөд үхэлд хүргэх аюултай байв.
Тэрээр ийнхүү гутамшигт амьдралаар амьдарч байхаар үхэхийг илүүд үзэн 23 насандаа амиа хорложээ.
Эх сурвалж: http://paranormal-news.ru
Breakingnews.mn
Б.Янжиндулам
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250