...
...

Олон удаа үхэх шахсан ч эцэст нь баяжсан эр

    Үхлийн тухай сонирхолтой баримтууд олон байдаг. Тэгвэл маш олон удаа үхэх шахсан ч эцэст нь азтай тохиолдлоор баяжиж чадсан нэгэн эрийн тухай түүхийг өгүүлье. Фрайн Селак гэх хөгжмийн багш амьдралдаа маш олон удаа үхэлтэй нүүр тулж байв. Тэрээр 1962 онд галт тэргээр аялж явтал осолдож, 17 зорчигч нас барсан бол жилийн дараа түүний сууж явсан онгоц нь осолдож, залуу эмнэлэгт ухаан оржээ. 1966 онд түүний сууж явсан автобус нь гол руу унаж, 4 хүн нас барсан бол тэр хөнгөн бэртсэн байна. 1970 онд түүний машин нь шатаж, тэрээр түргэн тэндээс гарч амиа аварч чадсан байдаг аж. Тэгвэл 1973 онд ахин түүний машин шатаж, Селак үсээ бага зэрэг шатааснаас өөр бэртэл аваагүй байдаг. Харин 1995 онд тэрээр автобусанд мөргүүлсэн ч хүнд бэртэл аваагүй бол, 1996 онд уул руу дугуйтай явж байгаад унаж бэртжээ. Энэ бүхний эцэст тэрээр 2003 онд 74 насандаа сугалаанаас нэг сая доллар хожиж, дутах зүйлгүй сайхан амьдрах болсон байна. 

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ