Ардын намынхан коммунист үзлээ гудсан доороо нуусан байжээ. Тэр нь сүүлийн үед цухуйж харагдах боллоо. Өнгөрсөн дөрвөн сарын турш чөлөөт ардчиллын амин сүнс болох иргэдийнхээ сонгох, сонгогдох эрх, оршин суух газраа сонгох эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, шудрага шүүхээр шүүлгэх эрх, өмчлөх эрх зэрэг эрхүүдийн эсрэг дайралт хийлээ!
Олон түмэн "Эрдэнэт"-ийн 49 хувийг ямар ч шүүхийн шийдвэргүйгээр Улсын Их Хурал хураан авч байгааг харан шуугиж байна. УИХ хуулиас гадуур шүүх байгуулан Онцгой комисс шиг ажиллахыг хараад шуугиж байна. Мэдээж энэ бол шүүх оролцоогүй учраас улстөрчдийн гэгээн цагаан өдөр хийж буй "дээрэм" гэдэг нь ойлгомжтой. Тэгээд л шуугицгаасан хэрэг.
Хачирхалтай нь ардчиллын бусад үнэт зүйл бас аюулт халдлагад өртөөд байгааг хүмүүс төдийлөн тоохгүй байна!
"Эрдэнэт"-ийн дээрэм хол явахгүй л дээ! Яагаад гэвэл, явж явж Оросын Засгийн газрын бүрэн эрхт байдалд халдсан хэрэг явдал болчихоод байгаа. Оросын Засгийн газар өөрийнхөө өмч хөрөнгийг мэдэж, захиран зарцуулах эрхтэй. Энэ эрхээ хоёр талын гэрээ хэлэлцээрээр баталгаажуулсан байж таараа. Гэтэл Монголын тал үүнийг мэдсээр байж, тэгээд өөрийнхөө Үндсэн хуулийг зөрчин байж, хууль ёсоо огоорсон улстөрийн зорилготой шийдвэр гарган байж, найгүй доош нь хийж байна шүү дээ! Ийм байдлыг тэвчих нь юу л бол.
Нөгөөтэйгүүр, Оросын тал хувийн өмчийн эрхийг ямар айхтар хамгаалж байгаагаа дэлхий даяны хөрөнгө оруулагч нарт харуулах сайхан боломж. Харин, Монголоос хөрөнгө оруулагч нар дайжих нь ойлгомжтой. Жаргалсайхан энэ тухай анхааруулаад байна шүү дээ!
Ерөнхийлөгч Элбэгдорж хэлсэн үгээрээ Монголын төр бүхэлдээ дээрэмчид болчихоогүй юм байна гэдгийг олон улсад харуулан цайруулахаар оролдлоо. Юутай ч хөрөнгөө дээрэмдүүлсэн талууд нийлж заргалдах нь тодорхой. Оросын Засгийн газар Монгол хүний хувийн өмчийн эрхийг Монгол Улсын Их хурлаас хамгаалах нь ээ! Шүүхээс гадуур хийгдсэн илтэд дээрэм учраас олон улсын шүүх дээр ялах нь тодорхой.
Гэтэл, бусдын зүгээс дэмжлэг хамгаалалт байхгүй, Ардын Намын довтолгоонд өртөөд байгаа нөгөө эрхүүд маань яах билээ! Олон түмэн хаана байна вэ?
Орон нутгийн сонгуулиар 70 гаруй сум, нэг аймаг, гурван дүүрэгт Ардчилсан Нам ялалт байгуулсан. Тухайн орон нутгийн иргэд хэн нэгний албадлага хавчлагагүйгээр, чөлөөт сонгууль өгөх эрхээ эдлэн Ардчилсан Намд саналаа өгсөн. Гэтэл сонгогчдын Ардчилсан Намд олгосон эрх мэдлийг Ардын Нам, бас гэгээн цагаан өдөр булаан авч байна.
Хөдөө орон нутгийн иргэдийг нийслэл хотод шилжин суурьшиж амьдрах эрхийг хязгаарлаж байна. Утаа, хөрсний бохирдлоор далимдуулан муйхарлаж байна. Нэгнийх нь эрхийг хамгаалахын тулд нөгөөд нь тавьдаг стандартын шаардлагыг эрхийг нь зогсоох асуудал болгон хувиргачихлаа. Зүйрлэвээс, олон нийтийн газар тамхи татаж болохгүй гэх учиртай атал тамхи татдаг хүнийг олон нийтийн газар оруулахгүй гэсэнтэй ижил муйхарлал. Үүнээс болоод, жишээ нь орон нутгийн иргэн хашааны газар худалдаж аваад бохирдолгүй технологитой орон сууц бариад нийслэл хотдоо амьдаръя гэхэд тийм эрхгүй болжээ! Социализмын үед ингэж байснаа Ардын Нам санажээ.
Арваад хоногийн өмнөөс хэвлэлийн эрх чөлөө рүү дайрч эхэллээ. Ер нь Ардын намынхан 90-оноос хойш хэвлэлийн эрх чөлөөг арайхийн тэвчиж ирсэн. Өнөөдөр тэд, хууль тогтоох эрх мэдэлд үнэмлэхүй олонхи болсон боломжоо ашиглан чөлөөт хэвлэлийг эрүүгийн хуулийн барьцаанд аргамжихаар шийджээ. Эрүүгийн хуульд, сэтгүүлч гэдэг мэрэгжлийн нэрийг нь тусгайлан зааж хариуцлага хүлээлгэх өөрчлөлт оруулах аж.
Хүний нэр төр, алдар хүндийг хамгаалах нь хуулийн үүрэг гэдгийг одоо хэн ч мэднэ. Бусдыг үндэслэлгүйгээр гүтгэн гутааж байгаа хэнбугай ч зөвхөн сэтгүүлч гэлтгүй хуулийн өмнө учруулсан хохиролтойгоо нийцэх хариуцлага хүлээдэг байдал хэвшээд удаж байгаа. Ийм байтал сэтгүүлчийг мэргэжлээр нь гадуурхан, тусгайлан яллах асуудлыг өнөөдөр шинээр сөхөн, хуульд нэмж оруулах гэж байгаа нь хувийн өмчийг улс төрийн зорилгоор булаан авч буйтай зэрэгцсэн аюултай, алсын хараатай улс төр.
Харин манай сэтгүүлчид капиталистуудыгаа бодвол эрхээ, бизнесээ хамтын хүчээр хамгаалахаа мэддэг хамаагүй ухаалаг юм. Сэтгүүлчийг мэргэжлээр нь барьцаалан дарамтлах гэсэн улс төрийг сэтгүүлчид нийлээд эсэргүүцэн тэмцэлдэж байна.
Харин капиталистууд нэгнийх нь өмчийг шүүхийн бус журмаар, шууд улс төрийн зорилгоор, олигархиуд дээрэмдэж байхад битүүхэндээ баярлалдаж байх маягтай юм. Зарим том капиталистууд олигархиудыг араас нь дохин өөгшүүлсэн гэнэ. Эргээд өөрсдийнх нь өмч хөрөнгө рүү халдах үүд хаалга нээгдэж буйг сэхээрэхгүй байна.

Капитализм үүссэн цаг үеэс, капиталистуудыг олигархиуд мөлжиж дээрэмдэж ирсэн. Капиталистууд баялаг бүтээж, олигархиуд түүнийг нь байнга төрийн хүчээр булааж байлаа. Түүнийг нь коммунистууд үзэл санаагаа болгон үргэлжлүүлсэн билээ.
Нэгийг нь дээрэмдээд нөгөөг нь орхиж байгаагүй. Цэнддоо анхааруулаад байна шүү дээ! Бүгдийг, ээлж ээлжээр нь салгаж байгаад дээрэмдэж ирсэн түүхтэй.
Харамсалтай нь, манай капиталистууд атаархлаа өрсөлдөөн гэж ойлгож явдаг мунхаглалаасаа болоод олигархиудад бариулж идүүлэх нь ээ. Капиталистууд харанхуй мунхаг байсан үеийг зэрлэг капитализм хэмээн нэрлэсэн байдаг юм. Арчаагүй капиталистууд өмчийн эрхээ хамгаалан хамтран тэмцэхгүй бололтой. Тэгэхээр чөлөөт ардчилсан үзэлтнүүд тэмцэхээс өөр аргагүй. Өмчийн эрх гэдэг бол чөлөөт ардчилсан нийгмийн үнэт зүйл учраас!
Нийгмийн үнэт зүйл гэдэг юу вэ? Энэ бол тухайн нийгмийг тийм нийгэм байлгаж байгаа тэр зүйл. Үнэт зүйл бол нийгмийн байгууллын хэлбэрээ хадгалах тулах багана нь юм. Үнэт зүйл нь үгүй болоход тэр нийгмийн байгуулал нуран унадаг зүй тогтолтой.
Жишээ нь, социалист нийгмийн үнэт зүйл нь хувийн өмч болоод түүн дээр суурилах бизнэсийн эрхийг устгах явдал. Бизнэс эрхлэх явдлыг мөлжлөг гэж үздэг. Бас марксист суртлаас өөр хувийн үзэл бодол, итгэл үнэмшил, сүсэг бишрэлтэй байхыг хориглодог. Энэ мэтээр ер нь хувь хүний эрх, эрх чөлөө социализмд онцгой цээртэй зүйл бөгөөд нийгмийн эрх ашгийг туйлчлах нь үнэт зүйл нь бөлгөө. Өөрөөр хэлбэл, дарангуйлал, захиргаадалт үнэт зүйл нь. Хэрэв хувь хүн эрх чөлөөтэй болбол социализм нуран унадаг.
Үүний эсрэгээр, чөлөөт ардчилсан нийгмийн үнэт зүйл бол хувь хүний эрх, эрх чөлөө. Хувь хүний эрх, эрх чөлөө уствал ардчилсан нийгмийн байгуулал шууд нуран унаж, боолчлолын нийгэм тогтоно.
Ийнхүү сайтар тунгаан бодвол чөлөөт ардчиллын үнэт зүйл рүү Ардын Нам дайрч байгаа нь чөлөөт ардчилсан нийгмийг устгах ажилдаа оржээ гэсэн дохио.

Сүүлийн хэрэг явдлуудыг харахнээ Ардын Нам, Монгол улсын шүүх тогтолцоог жагсаалаас гаргах ажлыг эхлүүлэн Улсын Их Хурлыг Онцгой комисс маягийн байгууллага болгон хувиргаж байна. Гишүүдийнх нь үг яриа улам бүр Онцгой комиссын ажилтнууд шиг болж байна. Өнөөдөр тэдэнд дэмжлэг үзүүлэх Шинэ Коминтерн дутаж байна.
Сүхбат, Гарамжав нарыг харвал коминтерний гар хөл болчихоор хэнхэгтэй ногоон малгайтнууд бэлэн зэхээтэй байгаа биз?! Үг хэлэх гэж хорслоор бөөлдөг хүмүүс угаасаа садистууд байдаг юм. Коминтернийхан ийм садистуудыг ногоон малгай өмсүүлэн 40-өөд мянган Монголчуудыг егүүтгэсэн юм.
Ийм үед ардчиллынхан хариуцлагагүй байгаа. Үнэт зүйлийг нь балбаж байхад сэтгүүлчид, Баабар.мн-ийнхэн, эрх мэдлээ булаалгаж буй орон нутгийнхан зэрэг цөөхөн этгээдийг эс тооцвол бусад нь тоомжиргүй байна. Ардчилал нуртлаа хаа юм гэж бодоод байх шиг байна.
Тийм биш. Дарангуйлал, би дарангуйллаа гэж хэлж ирдэггүй. Алсаас гэтэж ирдэг. Цаг нь болохоор ганц үсрээд ардчиллыг барьж амийг нь тасална.
Туркийн ардчилал яаж амь тавьж байгааг хар л даа. Хэдэн жилийн өмнөөс гэтэж байсан дарангуйлал цаг нь болонгуут ганц үсрээд л хоёр сарын дотор ардчиллыг устгалаа. Хэдийнээс, үнэт зүйл рүү нь гэтэн зулгааж байхад чөлөөт ардчилсан үзэлтнүүд нь тоомжиргүй байсан юм. Одоо тэмцэх зүрхтэй ардчилагч байхгүй.
Туркэд болсон шиг дарангуйллын Гэтэлт одоо манайд эхэлчихээд чөлөөт ардчиллын үнэт зүйлүүдийг нэг нэгээр нь зулгааж байна.
Ядахдаа олон улсын байдал ардчилалд халгаатай үедээ орчихлоо. Дэлхийн 2-р дайны өмнөх үетэй адил нөхцөл байдал үүслээ. Харизмтай дарангуйлагч нарын эрин үе эхлээд байна.
Тийм учраас би, Ардчилсан намын 7-р Их хурлын индэр дээрээс үнэт зүйлсээ хамгаалан тэмцэхийг уриалаад байгаа юм. Дарангуйллыг Гэтэлт дээр нь намнах хэрэгтэй. Эс тэгвэл, эгзэг таарсан үед нь Ардын Нам Улсын Их Хурлыг Туркийн парламент шиг болгоод дараа нь Онцгой комиссын ажил хийлгэхээр байна.
Олигархи төр цөөнхийн гарт байдаг. Тийм учраас УИХ-ыг Онцгой комисс болгох бол цаг нь болохоор алга урвуулах мэт хялбар. Сая нэг удаа яг Онцгой комисс шиг ажиллахыг бүх нийтээрээ харлаа.
Шүүх эрх мэдэл үнхэлцэг нь хагарчихаад таг дуугүй. Шүүхээс гадуур хэнийг ч шүүж болохгүйг тэд мэднэ шүү дээ. Ингэх нь ямар аймшигт хүргэдгийг хэлмэгдүүлэлтийн түүхээс тэд харсан шүү дээ. Шүүх эрх мэдэл алдагдаж байгаа нь дарангуйлал гэтсээр хаяанд иржээ гэдгийг сануулаад байна аа!
Тэгэхээр цаг алдалгүй тэмцэлд босоцгоон УИХ-ыг эгнэгт Онцгой комисс болчихоос нь урьтаж, түүнийг хянан номхотгох Ардын Их Хурлыг байгуулах хэрэгтэй!
Ардчиллын үнэт зүйлсээ хамгаалан Цэнддоо, Жаргалсайхан нартай нэгдэцгээе! Үр хүүхдүүдээ дарангуйллын аюулаас хамгаалан тэмцье! Бид болохоор эрх чөлөөтэй амьдарчихаад үр хүүхдүүд маань боолчлолд зовбол ёстой жудаггүй хэрэг болно.
монголын төрийг өөрчлөх цаг ирсэн гэж бодож байна.
дэмжиж байгаа шүү батүүлээ
Bulgan ta 2 Zorigiin heregees multarch chadsan ch avilga, mungu ugaasan heregeesee multarna gej baihgui bizdee.Bat uul ardchilal kommunism 2 oo uuruu ch buren oilgoigui sigtuu buriad hund zaaj surgaad hetsuu yumaa.
ЭНЭ ЛАЛАР ОФФШОРТ НУУСАН ХУЛГАЙН МӨНГӨӨ АВЧРААД ЭРДЭНЭТИЙН 49 ХУВЬД НЭМЭРЛЭЧИХСЭН ЮМ БИШҮҮ.ИХ ЗОВЛОНТОЙ, ГУТРАНГУЙ ЯРИХ БОЛЖ. БАС БОЛООГҮЭЭ УЛСЫН БААТАР ГЭЭД БАЙГАА.ҮХСЭНИЙ ЧИНЬ БААТАР ГЭЭД ХҮЗҮҮГҮЙ НАЙЗЫН ЧИНЬ ҮГЭЭР ХЭЛЧИХЬЕ.ХУЦАЛГҮЙ ТОНИЛ ЦААШАА
bat uui ooroo ene heregt holbootoi hun gedgiig medej avaarai luivarchin hunii shunal hezee ch baragdadagui yum
49%-n. 19%-n jiriin gishvvd ardchlalig demjdeg irgedee ogchihgui yasiim be tegsen bol Ardchilin nerend tseber baihgui yuu. Erdentiin bayalag ard tumnii omch shuu dee MAN. AN--n tsuuhun heden alban tushaaltni omch bish shuu.!!!
tegeed yah geed bga yum be hulgaichiig umuuruud bga yum uu hulgaich hulgaichdaa hairtai gej unen yum daa
Монголчуудад тэр коммунизм нь яг таарна. Өөрөөр сэтгэдэгүүд нь гарч явна биз. Дэлхий өөр болсон шүү дээ. Энэ өмч хөрөнгө чөлөөт сэтгэлгээг үзэн яддаг гуйлгачингууд үлдээд дээшээ харж хэвтээд улсаараа тэжээлгээд нэгрүүгээ салаавч гаргаад сууж бна биз
Асуудал Батүүлдээ биш юмаа. Эрүүл сэтгэдэг хүнээс айдаг айдас хэвээр бна. Үнэндээ коммунизмдаа эргэн орж бна даа.
Хотын дарга байхдаа урьд нь хийсэн хувьчлалыг буцаах шийдвэр олныг гаргаж, заримыг нь шүүхээр хүчингүй болгуулж байснаа мартсан байна
Тэнэгүүд хэзээ ч коммунизмын мөн чанарыг ойлгоогүй. Тэр үед ч үхэр шиг өмөөрч бсан. ӨНӨӨГИЙН НИЙГЭМД БАТ-ҮҮЛ ШИГ ИЙМ ГАЙХМААР ХЭН Ч СЭТГЭЖ БИЧИЖ ЧАДАХГҮЙ. АТААРХАГСАД ХЭЛЭЭД ҮНЭН ҮГ ХЭЛСЭН ХҮНИЙГ БООРЛОЖ БАРИЖ ИДДЭГ. ТЭНЭГ МОНГОЛЧУУД УЛС ОРНОО БҮРМӨСӨН ҮГҮЙ БОЛСОН ХОЙНО Л МАТРЫН НУЛИМС АЛДАНА.
Батуул ээ хулгайчийг хайцаалсан этгээд хуулийн хариуцлага хулээдэг хуультай тул та "Улсын баатар" болчихоод БАЛААРТААД байдаг аа боль. Мон ч гэнэн баатар юмаа. Ийм насны баатар хун чинь улгэр дуурайлал узуулэх естой шуу дээ.
Юу ч ойлогсонгүй. Хууль зорчиж хулгайн аргаар хувьчилж авсан 49 % ийг зөв гээд байгаа юмуу даа. Монгол улсын иргэд бусад байгууллага, аж ахуйн нэгж тэгш оролцох эрхтэйг Үүл баатар эсэргүүцээд байгаа нь харамсалтай байна. Үүл чинь уул нь ардчилал тэгш эрх шудрага есны төлөө тэмцэж байгаа биз дээ
muu xar lalar bat vvl chi mongoliig samarj duuslaa
batuul puzda mine bitgii shaa
Chi odoo iim yum yariad hen huleej avah ve. Darga bolohooroo yadgiig chin bugd harlaa uzlee uunees uur yu helehiin
ЮУН КОММУНИЗМ БЭЭ ХЭЗЭЭНИЙ ҮЛГЭР ХҮҮРНЭЭД БАЙНА АА ОДОО ЦАГ ӨӨР БОЛСОН ШҮҮ БАТҮҮЛЭЭ ҮГ ХЭЛЭЭ ОЛЖ ХЭЛЖ УАЙ ЯМАР ПЯНЗ БИШ ДЭЭ
Сэнгээ гуай нэгэнтээ манай энэ тэнэгээ тэнэг гэж хэлж байсан яасан үнэн үг вэ, та минь ээ!!!
Батүүлийг арай гайгүй лгэж бодож байсан,үнэхээрэндүүрчээ! Элбэгдорж улсын баатар цол өгснийхээ хариуг авах цаг нь болсон юм ыайна. Зөнөнө зөнөнө гэхэд ийм эрт зөнөдөг юм байх даа! Нөгөө л 90 онд ярьж байсан коммунизмээ ярьсаар! Ёстой нэг бусдын бууны нохой,хатган үймүүлэгч болжээ! Уг нь их л олон хэргээр өөр газар байх хүн дээ,чи!!
batuulee bolio muu hogiin nobshoo chi tahin toloblolt nertei nobshiin ajil ehluuleed taiban amidarch baisan baahan ailiig oroh orongui bologchhood yaj eldbiin um hutsaj chadaj bnaa erguu nobsh mini chi elbegeeteigee mongol ulsaas ene delhiigees zailaarai archaagui ardiin baatar umaa
Ардчилсан Нам нэртэй 21-р зууны шинэ үеийн феодалууд бол Бат-Үүл. Элбэгдорж, Сайханбалаг, Эрдэнэ, Баярцогт, З.Энхболд мөнөөс мөн.
ene odoo ingej tom duugarah offshorchin monuu Gudamj tosloos ochnoonooor ni luivardsan hulgaich bas aluurchin gejuugaa Ene odoo zorigiig alsanaas hoish buten noirtoi honoj l bsiim bh daa dahiad deer ni mongo hulgailsan gemgui humuusiig shorond hiisen geed lbaliar tsaidaggui aluurchin
ОЙРТСОН БҮХНЭЭ АРААС НЬ ХУТГАЛААД ЯВАА АРЧААГҮЙ ЛУЙВАРЧ ЛА ЛАР. ХҮН БҮГД ЭНЭ ХОНОЦ ШУДАРГА БУС ЭЛБЭГДОРЖТОЙ АДИЛ ХУДАЛЧ ХУЛГАЙЧ.
Ардчиллын Зоригийг алчихаад одоо биднийг ална гэнээ. Чоноо чоно
aluurchin salgaa chinii yariad bgaa ardchlal gedeg xii xooson ylger chin mgl- bx ch ygyi bgaa ch ygyi salgalsan shaaraa chi naad kommunizmiin ulsiin baatar gesen tsolnoosoo neg tatgalzaach archaagyi xynii shaar salga ubguun
Алуурчин, алуурчин, алуурчин.......... алуурчин, алуурчин, алуурчин. наа наа наа наа...аа аа
Яаанадаа. МАН-ынхан залуучуудын тархийг угаасаар байгаа учраа мэдэхгүй бацаанууд тэр хэлсэн ярьсанд нь бүүр итгэчиж. Батүүлийн хэлж байгааг сайн ойлгож байж comment бичих хэрэгтэй шүү. Алуурчин ч гэх шиг, луйварчин ч гэх шиг. Юм мэдэхгүй байж болно, гэхдээ сайн бодож судалж байж наад амаа хөдөлгөж байлдаа залуусаа. Ийм боловсрол нимгэн байхаар чинь тархиар чинь наадаад наад МАН-ынхан чинь Сонгуульд ядаад байна шдээ. Ингэсээр байвал 20-30 жилийн дараа л та нар МАН-ынханы худлаа ухуулга байсаныг ойлгож амаа барьж суухвийдээ.
2012-2016 онд монгол оронд ардчилал биш анархизм тогтсон. Ардчилал гэж хариуцлагатай байдал сахилга бат, эмх цэгц шударга ес, хүн чанар, ичих булчирхайтай байхыг хэлнэ. Даанч АН-д энэ бүхэн байхгүй юм даа.
Ooriigoo xen geed bodood b a ard tumnii ner barix erx Batuuld xen ogsiin .luivart xolbooton baix erdenetiin
Ooriigoo xen geed bodood b a ard tumnii ner barix erx Batuuld xen ogsiin .luivart xolbooton baix erdenetiin
Эрдэнэтийн луйврыг зогсоолоо гэж Ард түмэн баярлаж байгааг ойлгодоггүй юм байх даа.Энэ ер нь усан тархитай юм биш үү?
наад тэнэг чинь зүсээ хувиргаад ухаантай юм шиг юм яриад дахиад монголчуудын тархийг угаах гэж байна
bitgii hutsaache zorigiin heregees multarchihaad ene odoo duugarch ehelj baigaa ymy bvv gorid sanasnii chini garz erunhiilugch boloh gej muruudubu
ардчилсан нэртэй дэлхийн ардчиллыг хувьдаа өмчилж нэрийг нь барьсан ашиг сонирхлын зөрчилтэй хулгайч нарыг бүгдийг нь хашраагаад өг цаг нь болсон айх юм байхгүй бид бүгд монгол гэдэг ганц л нэртэй байсан БАТ-ҮҮЛ МУУ ХЭРҮҮЛЧ ЧАВГАНЦ ЗҮСГҮЙ ХУЛГАЙЧ НАРЫН УДИРДАГЧ ТӨРИЙН ХУТГУУР юу ч гэж хуцсан битгий тоо тэрний хийсэн нүгэл хор нь юу ч хуцаад арилахгүй тэрэнтэй тэрэнгүй монгол ардчилсан эрх чөлөөт улс болох л байсан хэрэв ардчилал аюулд орсон бол ЭЛБЭГ БАТ-ҮҮЛ та хоёрын эхлүүлсэн ажил: юм анхнаасаа завхараад эхлэхээрээ ингэж л үргэлжилдэг хэзээ ч зогсохгүй зогсоход их t хэрэгтэй бидний нас хүрэхгүй
Энэ алуурчин нэг хэсэг чимээгүй байсан чинь салгалаад эргүү юм яриад эхэллээ. Чи өөрөө хотын дарга байхдаа хууль гэж юу байдгым. Хууль чинь би байна гэж солиордог байгаа биз дээ Чиний яриад байгаа ардчилалыг чинь анархизм гэдэг юм. Монголын нийгмээр 25 жил тоглолоо. Одоо чи дуугүй бай эсвэл үхэж далд ор
Хуцаа,өөрөө хотын дарга байхдаа жинхэнэ коммунист байснаа марчихдаг юм байх даа.
бат-үүлээ чи битгий шаа МУ-н ерөнхийлөгч болохыг хүсчээ БҮҮ ГОРЬД чи өөрөө л коммунист нийгэмд төрж өссөн жинхэнэ коммунист маягийн алуурчин чи монголын улс төрийг 25-н жил алж монголчуудыг талцууллаа сая найман жил эдийн засгийг атаа жөтөөгөөр алж бусдыг турхиран нийслэлийг өтгөн шингэнтэй хольж монголын хөгжлийн түүхийг олон жилээр саатууллаа монголын нэг номерийн дайсан бол чи 2 дахи нь элбэг ээ МОНГОЛЧУУДАА ЯАЖ ЭНЭ НОВШНУУДААС САЛАХ ВЭ
Ард түмний өмчийг хулгайлсан гэж хуцаж байгаа хужаа нарт Оросын өмчийг Монголд оруулж ирсэн гэдгийг ухаж ойлгох тархи яаж байх вэ дээ Улаанбаатарын газрыг бүхэлд нь зарж тэсэртлээ баяжсан Мэнхболдынхөө бөгсийг долоогоод явж бай, муусайн коммунистууд тэртэй тэргүй гадаад ертөнцөөс тасарч хаягдаад ирэхийн цагт та нар арай өөр дуу дуулнаа харж байгаарай
монголын ардчилал эмзэг байгаа нь харагдаж байна да. би ч дүүрч яана да миний хүүхдүүд.
Ардчилалгүй үед амьдарч явсан ухвар мөчид бацаанууд энд юм дураараа сараачих эрхгүй шүү. Хүний өмд хайчилж үс тайрч дугарах бичих бүү хэл дуу ч сонсох эрхгүй, илүү ганц юмаа зарвал дамын наймаагаар 8 жил авдаг байсан, өөрийн гэх байргүй бүгд хөлсний байранд сууж, дарга л машин унадаг ардууд 10 төгрөгийн өр өгөө аваатай өчүүхэн амьдралтай байсан үеийг өөрчилж хүний зэрэгтэй амьдралд хүргэж өгсөн хүн шүү, хүндэлж мөргөж яв
дэмжиж байна.МАН бол коммунистууд гэдэг нь гарцаагүй.Эрх,эрх чөлөөгөө дээдэлдэг хүмүүс энд нэгдэе
Ардчилал анархизм хоёроо ялгаарай. Ард түмний өмчийг хулгайлахаа арчилал гэж андуураад, хулгайлсаныг зөвтгөөд байга бол тийм ардчилал бидэнт огт хэрэггүй. Бас ийм ухвар мөчид бодолтой байж баатар гээд цээжээ дэлдэж явхаасаа ичиэ хэрэгтэй. Би хүсэн хүлээж байсан ардчилал энэ биш гэдгийг ард түмэн хэлээд байгааг ойлгох ухаан та нарт байна уу?
mongoloo uruu n haryylchaad ooroo heden dollartoigoo yldeh gej baigaa staraigiinee baatar maatariin temdegee abaichaj ogoochee luibarchaan
хуцаж байгаан шүү му Батүүл .Баатар цолныхоо хариуг барьж байгаа ухаантай юм уу
Зөв гээд л шуугиад байна, Бүгдийг нь буудчих уу Жанжаан
АРДЧИЛАГЧИД НЭРТЭЙ ЛУЙВАРЧИД ХАРИН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙГЭЭ НИЙЛЖ ЯАЖ ХУУЛЬГҮЙ ЮМ ШИГ АВИРЛАЖ ИДЭЖ УУДАГ БОЛГОНЫГ НЬ ИЛ БОЛГОСОН ГЭЖ БОДОЖ БАЙНА. НАМЫН ДАРГА НЬ БАС ЧИ ДАНДАА ЭРҮҮГИЙНХЭН.................
Үнэндээ ард түмэн ерөнхийлөгчийн хийсэн хулгайг харан шуугиж байна. Бат -Үүлийг ерөнхийлөгч хамгаалсан. Харин Үүл баатар хариу барьж байгаа ухаантай юм уу даа.
Харин ч та нарын хуулв бусаар хийсэн луйврыг зогсоосон байлгүй 4 жил юу ч үгүй самарчаад юу донгосоод байнаа.шоронбаатар гуай
энэ нэг юм дандаа л тэмцэх гэж хуцах юм. ард түмнээ ядуурлаас гаргахын төлөө ажиллаач.