Холливуудад нэр алдар нь түгсэн оддын нэг Киану Ривзийг мэдэхгүй хүн гэж өдгөө байхгүй бизээ. Түүнийг "The Matrix" киноны гол дүрээр нь хүмүүс сайн мэднэ. Тэгвэл түүний тухай маш сонирхолтой яриа байдаг байна.

Тухайлбал, Киану Ривзийг 1530 онд амьдарч байсан Францын хаан Карлимагнегийн хөрөг зурагтай болон 1922 онд нас барсан жүжигчин Пол Моунеттэй усны дусал шиг адилхан гэдэг байна. Хачирхалтай нь жүжигчин Пол Моунетийн цогцос олдоогүй аж.
Эдгээр давхцлууд нь жүжигчний тухай хачирхалтай яриаг үүсгэхэд хүрчээ. Түүнийг “Мөнх настай, хэдэн зууны өмнөөс олон дүрд хувирч, өнөөг хүртэл амьдарсаар ирсэн. Удаан амьдарсан болохоор хөрөнгө мөнгөнд дурлалгүй, хүмүүст буян үйлддэг” хэмээдэг гэнэ.





Эх сурвалж: codepen.io
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
2008 onii Kиану Ривз goe baijee