...
...

Хүүгийнхээ амийг аварсан аавд нэг жилийн хорих ял оноожээ

     27 настай Жорж тархи нь үхэжсэний улмаас сэхээн амьдруулахад оржээ. Түүнийг эмч нар сэргэх магадлалгүй хэмээн аппаратыг салгахыг зөвлөсөн байна. 

     Харин Жоржийн аав Пикэр энэхүү шийдвэрийг эсэргүүцэн “Хүүд минь сэрэхэд багахан л хугацаа хэрэгтэй” хэмээсэн байна. Гэвч түүний үгийг эмч нар хүлээн авалгүй аппаратыг салгах шийдвэр гаргажээ. Үүнд Пикэр бухимдан галт зэвсэг ашиглан эмч нарыг сүрдүүлэн, хүүдээ хэнийг ч ойртуулахгүй хэмээн үймээн дэгдээжээ. Улмаар цагдаа, эмч, Пикэрийн хооронд гурван талын мөргөлдөөн үүссэн байна.  

    Хууль зөрчиж, бусдыг айлган сүрдүүлсэн гэсэн шалтгаанаар Пикэрт нэг жилийн хорих ял оноожээ. Харин түүний хүү Жорж ухаан орсон бөгөөд одоо биеийн байдал эрүүл саруул байгаа гэнэ. Энэ тухай Жорж  “Чухал зүйл нь би амьд байна. Гол нь аав минь надтай цуг байна” гэжээ.

Эх сурвалж:https://www.lifesitenews.com

Б.Янжиндулам

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (7)
  • ene etsgiig bish ter ih emchiig horih yostoi baij de

  • Сайн аав байнаа азтай хүү юмаа .Манай гэмтлийн эмнэлгийн сэхээний тасгийн эмч нар тархи нь сэргэхгүй танай өвчтөн найдваргүй одоо ургамал болно гээд ёжлоод сууж байдгийм билээ. Хүнээ аврахын тулд ар гэрийнхэн нь дугтуйтай мөнгө өгнө тэд авна. Тун удалгүй аппаратыг салгана . аймшигтай Энхтуяа эмчээс эхлээд л. ...байнаа байна . энэ бол энэ тасагт энгийн л ҮЗЭГДЭЛ

  • гайхалтай. Анагаах ухааны онолын дагуу хийсэн эмчийн үйлдэл зөв байж болох ч салгасан бол залуу үхэх байж. Хүүгийнхээ төлөө буу гаргасан эцгийн зөв ч тэнэмэл суманд нь хэн нэгний хүү өртөж амиа алдаж болох байж. шүүхийн шийдвэр буруу мэт боловч, үр дагавар бус үйлдлийн хувьд өвгөний буруу байж. нөхцөл байдал аймшигаар эхэлж, аймшигтайгаар үргэлжилсэн боловч төгсгөл нь сайхан байна. амьдалаа гэж... бурхан минь

  • АРГАГҮЙ ХАМГААЛАЛТ БАЙЖЭЭ

  • босоод ирнэ гэдгийг нь зөнгөөрөө мэдрээд л хөөрхий тэмцэж дээ. үр дүн нь хүү нь амьд. гайхалтай.

  • Цочиж сандархаар мэдрэл орсон байна.

  • Хэрэв аппарат салгасан бол хүү нь өнгөрчих байж дээ. Эцэг хүний зөн совин байждээ. Ямарч гэсэн хүүгийнхээ амийг аварчдээ. Тэнсэн өгчихгүй дээ. Зорилгыг нь зөвтгөөд

Онцлох мэдээ