...
...

Сэнтологи шашинтай нэр холбогдогсод

       1952 оноос АНУ-ын зохиолч Л.Рон Хаббард /1911-1986/ энэ мөнгөний системийн эхлэлийг тавьж, 1954 онд сэнтологийг албан ёсоор үүсгэн байгуулжээ. Сэнтологийн төв нь АНУ-ын Лос-Анжелес хотод байдаг юм.

        Сэнтологи шашны бэлгэдэл нь S үсгийн дээд доод хэсэгт хоёр гурвалжин дүрс байрлана. S үсэг нь Сэнтологи шашныг илэрхийлж, дээд гурвалжин нь мэдлэг, үүрэг хариуцлага, хяналтыг, доод гурвалжин дүрс нь ойр дотно, бодит биелэл, харилцаа холбоог илэрхийлдэг аж.

    Сэнтологи шашны үйл ажиллагаа өнгөн талаасаа хүмүүсийн сэтгэл зүйг судалж засах, хүн, нийгмийн сайн сайханруу чиглэсэн, салбар бүрийн манлайлагч, шинжлэх ухаанч хүмүүсийн цуглаан. Сэнтологийн номлогч загалмайтны уламжлалт өмсгөл болох цагаан зах, хар өмсгөл, загалмай зэргийг хэрэглэнэ. Хүний сэтгэл зүйг асуулт тест, цахилгаан хэмжих багаж зэргийг ашиглан судалгаа туршилт хийнэ. Шат дараатай нарийн аргууд нь итгэгч, дэмжигчдийн тоог нэмж, сэтгэл засал, нүгэл наминчлал нэрийн доор харгис системтэй үйл ажиллагаа явагддаг байна. Хувь хүний мэдээлэл, баримт факт, сэтгэл заслын үед олж авсан хувь хүний нууц, нүгэл наминчлалаас олдсон мэдээлэл зэрэг нь итгэгч, дагагчидаа барих, хянах зорилгоор ашиглагддаг. Сэнтологийн эхний алхам нь албан ёсны шашин мөн гэдгийг бусдад итгүүлэх, номлох зэрэг нь шашны хэлбэртэй төстэй боловч үндсэн зорилго нь өөр юм. Сэтгэл зүйн засал хийхийн өмнө эрхээс татгалзах гэрээн дээр гарын үсэг зуруулж, сэнтологиос хэзээ ч урваж буцахгүй гэдгээ баталж тангараг өргөдөг гэх мэт зан үйл гүйцэтгэдэг. Мөн ийнхүү сэтгэл санааны засал, номлолийн 50 цагийн төлбөрт 2500-30,000 орчим ам.долларын хураамж авдаг тухай баримтууд бий. Сэтгэл зүйн байдлыг тодорхойлох, турших, засал хийх явц нь хүнийг бүх үнэнээ дэлгэх нөхцөл байдалд оруулж, хувь хүний нууц гэх зүйл огтхон ч үлдээдэггүй байна.  

Энэхүү шашинд итгэдэг хүмүүс дунд олны танил цөөнгүй бий. Тухайлбал, Том круз, Вилл Смит гэх мэт.

Том Крузын хувьд авьяас чадвар, царай төрх, бие хаа зэргээрээ гайхагдаж, олон бүсгүйн харцыг булааж, хайрыг татдаг нэгэн. Тэрээр энэхүү шашинд үнэн голоосоо итгэдэг бөгөөд үүнээс болж, үзэсгэлэнт эхнэр Кейт Холмесоос салж, ахин гэрлэсэн юм. Энэхүү хэт шашны урсгалд итгэж, сүсэглэдэг болохоо олноос нууж явахыг хичээдэг гэнэ 

Харин Вилл Смит "scientology" урсгалд итгэж, цуглаанд нь хамрагддаг байна. Тэрээр үүнийг амьдралдаа хэт тусгаад байдаггүй боловч бусдаас нууцаар үргэлж, шашны ажилд нь туслалцаа үзүүлж, өргөжин тэлэх тал дээр нь анхаарлаа хандуулдаг аж. 

Манай улсаас энэхүү шашинтай Лу.Гантөмөр нэр холбогдож байсан билээ.

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (13)
  • Хүн ямар шашнаа шүтнүү байнуу та нарт ямар пад байнаа . Чамаас юм гуйгаад эсвэл зодох гээд хулгайлаад байнуу . Солиотой ийн . Дуртай бол шүт . Дургүй бол боль . Тэгээд л болоо ш дээ . Тэр буддын шарын шашин монголыг хэдэн зуунаар дарлаж хохироов .

  • Гантөмөр ер нь эрүүл хүн үү, саяын намын даргын сунгаанд хэвийн биш юм шиг харагдсан шүү,

  • Мөнхбаясгалангийн фэйсбүүк дээрээ тавьсан мэдээллийг харахад анх 2002_2006 оны боловсролын сайд гэрээ байгуулсан. Цанжид ч билүү, дэд сайд эрдэнэсүрэн гарын үсэг зурсан байлээ ш дээ. Ямар учиртай нам намын үед орж ирээд байдаг асуудал м

  • гүтгэлэг гэх юм. рон хаббард гэгч энэ хүн монголд ирж монголын багш нарт ирж лекц уншсан. уншсан гэх нотолгоог нетээс хайгаад үз. байсан. анх цэнхэр үстийг хэлэхэд мэдээлэл хайж үзэхэд байсан. устгагчаагүй л бол байгаа

  • Huniig ingej gutgehee bolimoor ym, social gutgelegiin huuli gargaval taarna

  • Энэ лу Гантөмөр ер нь гаж нөхөр юм биш үү?

  • Өөрсдөө эргүү тэнэг гэнэн хоосон бвл Мүүн дарагдлаа Маан Мээн гээл ороод ирнэ хаа ч луйварчид байдаг тархиа угаалгаж байгаа ухамсартай нь ажиллахгүй бол хэцүү Бага ангийн багш бсн авгайд тархиа эргүүлээд ноёд хатад гээл солиорцон хэдэн гар бна цуглаандаа очиж бгүй бол бараг хараалгана нээл мөнгөө өгөөл

  • Энэ Лу.Гантөмөр чинь яасан хүн гэхээрэй болж бүтэхгүй гаж урсгалд нөгөө Мүүнтэй бас ямар гээчийн урсгал оруулж ирээд байна ?????

  • Боловсролын сайд хүн ямарч байсан шашнаас хол байх ёстой! Хэрэв ямар нэг байдлаар холбогдвол үг дуугүй сайн дураар эсвэл хүчээр огцруулах журамтай болох ёстой юмаа! Энэ нөхөр манайд ийм журам байхгүйг ашиглан мөн ч их үймүүлсэн хүн дээ! Манайхан нэг хаширсан байх гэж харж байгаа шүү!!!

  • Ene gantumuriig uls turiin talaas ni hench demjihee bolichiosoi

  • Энэ гантөмөр гэж хүн бүх л болохгүй бүтэхгүй шашинтай холбогдож явах юм даа

  • КККК ЗАВААРСАН ЮМ.

  • МҮҮН бас энэ шашины төлөөлөгч юм уу

Онцлох мэдээ