Монголын үндэсний баяр болох цагаан сар болоход хэдхэн хоног үлдээд байна. Хүн бүр цагаан сарын бэлтгэлээ базааж, бууз банш, боов боорцгоо цуглуулж байна. Зөвхөн идэж уух зүйлээс гадна гоёж гангарах, эдэлж хэрэглэх зүйлсээ цагаан сар дайруулж шинэчилдэг нь Монголын ёс болсон гэхэд болно. Тэр дэг ёсны салшгүй нэг хэсэг бол үнэтэй хөөрөг. Эрт дээр цагаас монголчууд хөөрөг зөрүүлж мэнд усаа мэдэлцдэг байсан.
Тэр ч бүү хэл монгол эрчүүд үе дамжин ирсэн үнэт чулуун хөөргийг өндөр үнээр худалдаж авч, гангараа болгон гайхуулж байсан тухай ч яриа байдаг. Харин социализмын үед хөөрөг хэнд ч хэрэггүй болж, хүүхдийн тоглоомоос хэтрэхгүй болох шахаж байсан гэдэг. Харин сүүлийн үед хүмүүс цагаан сар, наадмаар хөөрөг даалин хэрэглэж, монгол ёсоор мэнд мэдэлцэхийг эрмэлзэх болсон. Тэгвэл хөөрөгийг хэрхэн шинждэг тухай товч мэдээллийг хүргэж байна.

Хөөргийг авахдаа нэн түрүүнд хэр зэрэг эртний эд болохыг танихдаа амсар болон мөрийг нь эхлээд заавал хараарай. Жишээ нь, мөрний хэсгийг имэрч үзээд хурц байх юм бол орчин цагийнх, харин мөлгөр байвал эртнийх гэж ялгана. Мөн хэдэн мөртэйгээс хамаарч үнэ цэнэ нь тодорхойлогдоно. Тухайлбал, найман мөртэй байвал их гарын хөөрөг болж үнэд хүрнэ. Харин хэр чанартай сайн хөөрөг болохыг ухалтаар нь мэдэж болно. Ингэхийн тулд халбагыг дотор ханаар нь эргүүлж үзнэ, мөн ухалт хэр зэрэг сайн болсон нь гэрэлд тод харагддаг. Үнэт чулуугаар хийсэн эсэхийг шалгахад буруудахгүй. Хаш чулуу гэхэд л сүүн цагаан өнгөтэй хүндэвтэр байдаг.

Хөөрөгний толгойн өндөр: Хөөрөгний толгойн өндрийг хэмжихдээ хаанаас эхлээд, хаана дуусаж байна тэр хүртэл нь см-ээр хэмжинэ.
Нуух болон хүзүү: Толгойн өндрийн хэмжээг бөгстэй тааруулах зорилгоор нуух буюу өндөрлөгөөг хийдэг. Харин хүзүү нь янз янзын хэлбэртэй байна. Хөөрөгний хүзүү доргионоос болж амархан эмтрэх тохиолдолд гардаг. Эмтэрхийг үрж засаж янзлах болох боловч үрсэн хэсэг нь бүрсийж гялалзсан өнгө алга болдог.Халбага: Халбагыг алт, мөнгө, зэс, яс зэргээр хийж болно. Гэхдээ хамгийн гол нь хугарсан байна уу, хөдөлгөөн орсон эсэхийг сайтар шалгаж үзээрэй.
Мөр: Хөөргийг мөрөөр нь их, бага, дунд гарын гэж ангилдаг. Дөрвөн мөртэй нь бага гарын, зургаан мөртэй нь дунд гарын, найман мөртэй нь их гарын хөөрөг болдог. Мөр нь хээтэй байх бөгөөд хээ нь олон янз байна. Сонирхуулахад, том хэмжээтэй хөөрөг мөртэй байвал илүү үнэд хүрдэг.

Ухалт: Хөөрөгний дотор хэсгийг хэлдэг ба ухалт сайтай хөөрөгний дотор тал гэрэлд сайн харагддаг. Мөн ухалт хэр сайн болсныг жингээр нь мэдэж болно. Учир нь ухалт сайтай хөөрөг хөнгөн байдаг ажээ.
Хөөрөгний хэлбэр ба хэмжээ: Орчин цагийн хөөрөг нь ихэвчлэн өндөр суурьтай байдаг ажээ. Хөөргийг суурьтай, суурьгүй мөлгөр, өөрөөсөө суурьтай гэж ангилж болно. Мөн хэмжээгээр нь их, бага, дунд гарын гэж ангилж болно. Хэлбэрээр нь банзан, банзандуу, цүндгэр, шувтан, бандгар гэж ангилдаг. Хөөрөгний хэлбэрийн хэмжээг хажуу тал буюу мөрний хэсгээс харвал илүү сайн мэдэгддэг.
А.Хишигдэлгэр
Эх сурвалж: Breakingnews.mn
ene manjiin ed hend heregtei yum
нэг муу өнгөлж зассан чулууг олон саяар авах ямар ч утгагүй. өдөр тутмын хэрэглээ биш. жилдээ ганц хоёр л хэрэглэнэ. дандаа хамартаа чихээд байвал эхлээд хамар чинь хөөрөгнийхөө толгой шиг улайрч ягаараад ирнэ. дараа нь оюун санаа чинь наад хөөрөгний чулуу шигээ харлаж манантаад мангуу болно. за за удахгүй энэ хөөрөг гэдэг зүйл огт байхгүй болж моодноос гарах биз дээ.
Хөөрөг хуучны байна уу хулгайны байна уу хэнд хэрэгтэй юм. . Нэг нэгнийгээ хөрөнгө мөнгөөрөө давах гэсэн мангаруудыг л шулдаг хөөрөгний ченжүүдийн л гаргасан яриа
Чулуу худалдаж авдаг тэнгэүүд зөвхөн Монгол хүмүүс.
Хуучны хөөрөг гэж байхаас Эртний хөөрөг гэж байхгүй байх аа.
Сүүлийн үед цүдгэр хөөрөг гээд бгаа юм. Ченжүүдийн гаргасан л яриа.