Хүмүүсийг бэлгийн чиг хандлагынх нь хувьд үндсэн гурван хэсэгт хуваадаг. Тухайлбал, гетеросекс буюу өөрөөсөө эсрэн хүйстэн хүнд татагдах, гомосекс буюу өөртэйгээ ижил хүйсийн хүнд татагдах, бисекс буюу эрэгтэй, эмэгтэй хүний аль алинд татагдах гэсэн төрлүүдтэй. Ижил хүйстэн буюу Gay /гэй/ гэдэг үг нь Get As You /Чамтай л адил хүн/ гэсэн утгатай аж. Гомо гэдэг үг ихэнх хүнд сөрөг гаж гэсэн ойлголтыг төрүүлдэг гэж үздэг гомосекс эрчүүд өөрсдийгөө “гэй” гэж нэрлэх болсон байна. Харин эмэгтэй хүнд сэтгэл татагддаг эмэгтэйг лесби буюу манай эриний 600 жилийн тэртээ Грекийн Лесбос гэх аралд амьдарч байсан нэрт яруу найрагч Саппо гэх эмэгтэйтэй холбоотой гэж үздэг. Тэрбээр эмэгтэйчүүдэд зориулсан хайр дурлалын сэдэвтэй яруу найргаараа алдаршсан нэгэн аж. Ийм төрлийн хүмүүс маш авьяаслаг байдаг бөгөөд тэдний дунд дэлхийд алдартай олон суут хүмүүс байдаг аж.

Харин “гэй” хүмүүс нь эртний Грект хавьгүй элбэг байжээ. Энэ талаараа ч эртний Грек тун алдартай юм. Тэднийг хүн төрөлхтний түүхэнд секс хамгийн их хөгжсөн соёл иргэншилт ард түмэн гэдэг. Эртний Грект ижил хүйстний харилцаа нь нийгмээр зөвшөөрөгдөг байв. Идэвхтэй болон идэвхгүй хоорондын харьцаа гэж байдаг байжээ. «Идэвхтэй» хүн нь харилцаандаа давамгайлдаг байсан нь түүний нийгмийн зэрэг зиндаа, эр зориг, насанд хүрсэн байдлыг илэрхийлдэг байж. Хүлцэнгүй буюу «идэвхгүй» хүний дүрд голдуу нийгмийн доод давхаргын төлөөлөгчид, эмэгтэй төрхтэй, ялангуяа бага насны хүүхэд “тоглодог” байжээ.


Эртний Грект ижил хүйстний харилцааны хамгийн түгээмэл хэлбэр нь насанд хүрсэн эр, өсвөр насны хөвгүүдийн хоорондох хайрын холбоо байсан байна. Энэ нь огт ичгүүртэй зүйл биш байжээ. Учир нь насанд хүрсэн эр нь хүүгийн багш, хамгаалагч, түүнийг хайрлаж, хамгаалдаг хүний хувиар харилцаанд ордог байв. Иймд нүгэл биш гэж тооцдог гэнэ.

Мөн тухайн үед Тебе нарын ариун ортряд буюу 150 хос эрээс бүрдсэн элит дайчдын хүчин байжээ. Энэ нь ижил хүйстэн цэргээс бүрддэг байсан гэх яриа ч байдаг юм.
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250