...
...

Цусан бороо орж байсан тохиолдлууд

     Дэлхийн дахинд маш сонирхолтой зүйлсээр бороо орж байжээ. Тухайлбал, мэлхий өт, аалз, загас, мөнгөн зоос, цусаар бороо орж байв. Эднээс хамгийн сонирхолтой цусан бороо бөгөөд Колумб, Энэтхэг улсад орж байжээ.  

      Энэтхэг улсад 2001 онд цусан улаан бороо хоёр сар орсон ба хүн бүхэн айдаст автаж байв. Мэдээж түүнийг тайлбарлах эрдэмтэд байгаагүй бол асуудал улам л хүндрэх байсан байх. Тус нутгийн ургамлуудын өнгө борооны өнгийг улаан болоход нөлөөлсөн гэж үзсэн байна. Энэ нь анхны тохиолдол биш байсан бөгөөд ягаан, улбар шар бороо орж байжээ.

      Мөн Колумбын Ла Сьерра тосгонд жинхэнэ цусаар бороо орсон байна. Тус борооны дээжнээс орон нутгийн нян судлаач авч лабораторид шинжлүүлтэл цус мөн болох нь тогтоогджээ. Олны гайхшралыг төрүүлсэн энэ хэрэгт нутгийн сүсэгтэн тайлбар хийхдээ “Тэр цус бол хүн төрөлхтөн нүгэл хилэнцээ зогсоохгүй байгаад хилэгнэсэн Бурхан тэнгэрийнх нь дохио” гэжээ.

Эх сурвалж: Breakingnews.mn

Б.Янжиндулам

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ