Эмэгтэй хүн байгалиасаа уян зөөлөн байхаар заяагдсан. Гэвч маш олон хүний аминд хүрч, харгис үйлдэл гаргасан эмэгтэйчүүдийн нэр түүхэнд бичигдэн хоцорчээ.
Түүхэн дэх хамгийн харгис хатдын нэгээр Хятадын Тайжонь гүрний их хатан Вү Жетиан оржээ. Тэрээр нөхөр болох хаан Гаожан болон төрсөн хүүгийнхээ аминд хүрсэн байна. Өөрийнхөө үзэл бодлыг юу юунаас илүүтэй эрхэмлэдэг байсан түүний хувьд өөрийнх нь эсрэг байр суурьтай байсан хэнийг ч болов зовлон тамлаж, хордуулан алдаг байжээ. Түүнийг хүмүүс "The Human Pig" гэж нэрлэдэг байсан бөгөөд хүмүүс өөрийг нь ингэж дуудахад тун дургүй байв. Нэгэн удаа ийнхүү хүн гахай хэмээн дуудсан шоронгийн хоригдлуудын хэлийг тасалж, нүдийг нь сохолсон нь түүхэн мөнхөрчээ.


Үүний дараагаар 1833-1839 онд Мадагаскарын хатан хаан байсан Ранавалона ордог байна. Тэрээр Африкын хамгийн нэр нөлөө бүхий хүн байсан бөгөөд түүнийг хүмүүс галзуу хатан хэмээн нэрийддэг байв. Өөртөө зориулж гоё, тансаг орд харш бариулах дуртай байсан тэрээр харгис, хэрцгийллийн бэлэг тэмдэг байсан хэмээн ярьдаг байна. Түүнийг улсын бүрэн эрхийг гартаа авсан зургаан жилийн хугацаанд Мадагаскарын хүн ам 5 сая байснаас 2.5 сая болтлоо хорогджээ.

Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Bathory alga bn