Бүргэд 40 нас хүрэхэд хумснууд нь хэт урт, зөөлөн болж олзоо барьж чадахаа больдог. Хошуу нь хэт урт, махир болж юм идэх боломжгүй болдог. Далавч, цээжнийх нь өд сөд нь хэт өтгөн ургаж нисэхэд нь хүндрэл учруулдаг. Энэ үед бүргэдэд нэг бол үхэх, эсвэл 150 хоногийн маш урт, маш хүнд, маш их өвддөг өөрчлөлтийн үеийг туулж өнгөрүүлэхийн аль нэгийг сонгох хэрэгтэй болдог.Тэр өндөр уулын оргилд зассан үүрэндээ нисэн очиж, хагарч мултарч унатал нь хаданд хошуугаа цохисоор байгаад унагаадаг. Дараа нь шинэ хошуу ургахыг хүлээнэ. Хошуугаа шинээр ургаж дуусмагц хумснуудаа хошуугаараа зулгаасаар байгаад бүгдийг нь мулталж, салгаж хаядаг. Шинээр хумсаа ургасны дараа цээжнийхээ болон далавчныхаа хэтэрхий хүнд өд сөдийг бүгдийг нь зулгааж хаядаг. Энэ бүх өвдөлт, зовлон бүтэн 5 сар үргэлжилсний дараа шинэ хошуу, шинэ хумс, шинэ өдтэйгээр дахин 30 жил амьдрах боломжтой болдог.
Амьдрахын тулд өөрчлөгдөх шаардлага бидэнд олон тулгардаг. Зарим үед үүний тулд өвдөлт, айдас, эргэлзээг мэдэрдэг. Бид өөрийнхөө туулж өнгөрүүлсэн олон дурсамж, дадал, ёс, заншлаа орхих болдог. Өнгөрсний хүнд ачаанаас салах нь өнөөдрийг мэдэрч, өнөөдрөөр амьдрах боломжийг өгч ирээдүйд өөрийгөө бэлдэхэд тусалдаг.
А.Хишигдэлгэр
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Шувуу жил бүр өдөө хаядаг гэдгийг хэлэх ёстой юм болов уу? Бүргэд шувуу ялгаагүй дара жилийн хавар өдөө хаядаг. Хумс, хошууны тухайд нас ахих тусам хатуурч, хугарах, ан барих явцад зарим хумс сугарч мултлах явдал байдаг. Махчин шувуу хошуугаа байнга л хад чулуу, модонд зүлгэж "арчилж торддог" өөрөөр урт махир болохоос сэргийлж байдаг. Том махчин шувууд харьцангуй урт насалдаг.
shaa lalraa yu gej hudlaa shaagaad bgaan
Энэ худал юм байна лээ. Бүргэд чааваас 12 жил насалдаг юм гэсэн. Энэ яахав хүмүүсийг сайн зүйлд уриалан дуудах зорилгоор зохиолч баагий нар зохиосон гэнэ дээ.
70 nasaldag bolj taarahnuu tegeed.................