...
...

Яргачин эмч нас барсан хоригдлын төмсгийг авч амьд хоригдолд суулгадаг байв

      Лео Стэнли  нь Сан Квэнтиний хорих газрын ерөнхий мэс засалчийн албыг 40 жил хийхдээ хоригдлууд дээр ёс зүйгүй туршилт хийдэг байжээ. Стэнли энэ үйлдлээ "эцэг эх болох эрхгүй" хүмүүс буюу хоригдлуудыг үргүй болгосноор гэмт хэрэг буурах болно гэдэг байв.  Тэрээр нас барсан хоригдлын төмсгийг авч, амьд хоригдлуудад суулгадаг байсан аж. Мөн хонь, ямаа, гахайны төмсгийг ашиглах явдал ч гардаг байсан байна. Хоригдлуудын бие суулгацыг хүлээн авч чаддаггүй байсан ба эмч төмсгийг буцааж аваад нухаж, тариа болгоод хоригдлуудын хэвлий рүү тарьдаг байжээ. Тухайн үед тэрээр ямарч шийтгэл аваагүй юм.


     Лео Стэнли 1951 онд тэтгэвэрт гарсныхаа дараа аяллын хөлөг онгоцонд эмчээр ажиллах болжээ.  Тэрээр 1976 онд нас барсан байна.

Эх сурвалж: http://ahrp.org/

Б.Янжиндулам

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ