...
...

Охидыг армид элсүүлэхдээ онгон биш эсэхийг нь шалгадаг

      Улс орон бүрийн цэргийн арми өөр өөр байдаг. Энэ нь тухайн улсынхаа ёс заншлаас шууд хамааралтай гэнэ. Тэгвэл Индонезийн цэрэг арми тун сонирхолтой аргаар эмэгтэй шалгаруулдаг байна. Тухайлбал, Индонезод 18-20 насны охидыг цэрэг армид элсүүлэхдээ тэднийг онгон эсэхийг шалгадаг аж. Ингэхдээ эмч нар тэдний үтрээ рүү хоёр хуруугаа хийж үздэг бөгөөд хэрэв охид онгон биш буюу бэлгийн харьцаанд орсон байвал армид авдаггүй гэнэ. Учир нь цэрэг хүн цэвэр ариун байх ёстой гэх үзлийг баримталдагтай нь холбоотой аж.

       Цэрэгт элсэхэд охидыг ийнхүү шалгах нь эрүү шүүлттэй дүйцнэ хэмээн үзэж, хор уршигтай, доромжилсон үйлдэл хэмээн Индонезийн Хүний эрхийн төлөө байгууллага үзэн, энэ асуудлаар Олон Улсын байгууллагад хандсан байна.

     Мөн Эрэгтэй офицерын сүйт бүсгүй гэрлэхээсээ өмнө шалгалтад орох шаардлагатай байдаг талаар хоёр байгууллага дурдсан боловч энэ бол өөр хэрэг гэж армийн албан хаагчид мэдэгдэн, энэ уламжлал нь хэвийн зүйл гэжээ.

Эх сурвалж: Breakingnews.mn

Б.Янжиндулам

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)

Онцлох мэдээ